Олон хоног үргэлжилсэн наадмын урт амралтаар дэлхий дахин болон улс оронд өрнөсөн голлох үйл явдлуудыг тоогоор харцгаая.
🌐 Дэлхий дахинд
2 дахь цом: 2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий аваргаар Ла Роха хочит Испани тодорч, түүхэндээ 2 дахь удаагаа Алтан дагина цомыг
өргөлөө. Ингэснээр тэд тэмцээний шагналаас $50 саяыг, удаах байранд орсон Аргентин $33 саяыг тус тус аваад байна.
2.8 их наяд: Дэлхийн хамгийн том нээлттэй AI-н загварыг Хятадын Moonshot компани
танилцууллаа. Тодруулбал, тэдний 2.8 их наяд параметртэй Kimi K3 загвар нь GPT-5.5 болон Claude Opus 4.8-тай өрсөлдөхүйц үзүүлэлттэй болохоо баталжээ.
20%: Иран болон Америкийн энхийн хэлэлцээр цуцлагдаж, газрын тос болон шингэрүүлсэн байгалийн хийн тээвэрлэлтийн 20% нь дамжин өнгөрдөг Ормузын хоолой дахин
хаагдаж, дэлхийн эрчим хүчний нийлүүлэлтэд шинэ эрсдэл үүсэв.
№1 компани: Өнгөрөгч Баасан гарагт Nvidia (
NVDA)-н нэгж хувьцааны үнэ 3.5% буурснаар зах зээлийн үнэлгээ нь $4.86 их наяд болсон бол Apple (
AAPL) $4.88 их наядын үнэлгээнд хүрснээр дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компани болов.
🇲🇳 Монгол оронд
3 хоног: Төрийн тэргүүний түвшинд 15 жилийн дараа Монголд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч И Жэ Мён айлчилж, эрүүл мэнд, байгаль орчин, хүнс, ХАА, мэдээллийн технологи зэрэг олон салбарт хамтран ажиллах 21 баримт бичигт гарын үсэг
зурлаа.
15 мянга: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Дэлхийн адууны өдрийг анх удаа тэмдэглэж, 15 мянган морьтон эртний монгол цэргийн зуутын зохион байгуулалтаар жагсан
оролцов.
$1.25 сая: Ирэх оны 5-р сард Улаанбаатар хотноо CS2 тоглоомын $1.25 саяын шагналын сантай Blast Open зохиогдохоор
болжээ. Ингэхдээ дэлхийн чансаа өндөр 16 баг оролцож, 14 өдрийн туршид өрсөлдөх хуваарьтай байна.
11 медаль: Олон улсын физикийн 56-р олимпиадаас Монголын баг 4 мөнгө, 1 хүрэл медаль
хүртсэн бол математикийн 67-р олимпиадаас манай баг 2 мөнгө, 4 хүрэл медаль
авчээ.
Эцэст нь… Наадмын урт амралтаар болж өнгөрсөн онцлох үйл явдлууд иймэрхүү байжээ. За тэгээд дэлгэр зун дуусах болоогүй ч наадмын дараа намар гэж үг бий шүү. Тиймээс одоо урдах ажлаа умалзуулаад өгөөрэй. ✌🏻
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.