• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Бизнес

Дэлхийн зах зээлийг донсолгосон labubu

yld
М.Хулан
6 сарын 1, 2025
6 сарын 1, 2025

Балчир охидоос эхлээд насанд хүрсэн эмэгтэйчүүдийн харц, хайрыг булааж буй labubu хүүхэлдэйн төлөө зодолдсон Их Британичуудын хориг энэ сараас тайлагдаж байна. Зарим нэгэнд нь өхөөрдөм, зарим нэгэнд нь хачин жигтэй харагдах энэ тоглоом $38 тэрбумын бизнесийг бүтээсэн гэвэл итгэх үү? 

👀 Алдарын эхлэл

2019 оноос "The Monsters" цувралын labubu хүүхэлдэйнүүдийг Хятадын тоглоом үйлдвэрлэгч Pop Mart (9992.HK) үйлдвэрлэх болсон. Тус үеэс labubu хүүхэлдэйнүүд “blind box” буюу нууцлаг хайрцагтайгаар худалдаалагдах болсон юм. Тухайн үед олны анхаарлыг төдийлөн татаагүй ч 2024 онд Blackpink хамтлагийн дуучин Лизагийн нөлөөгөөр дэлхий даяар labubu шуурга дэгдэв. 

  • 🔔 Улмаар Pop Mart өнгөрсөн онд дотоодын буюу эх газрын Хятадаас $1.1 тэрбум, гадаад зах зээлээс $700 саяын орлого олжээ. Тэр тусмаа labubu-н борлуулалт компанийн нийт орлогын 23%-ийг бүрдүүлж $420 саяд хүрсэн аж. 
  • 🪄 labubu-н гайхамшиг үргэлжилж өнгөрсөн 4-р сард Pop Mart-н Гүйцэтгэх захирал Ван Нинийн хөрөнгө 1 өдрийн дотор $1.6 тэрбумаар нэмэгдэж байв. 
  • 🔮 Харин том зургаар нь харвал labubu эрчийг авахаас өмнө зах зээл нь агшилттай байсан Pop Mart-н зах зээлийн үнэлгээ 2024 онд 2.4 дахин нугарч өдгөө $37.3 тэрбумд хүрээд буй. 

🚂 Хүүхэд насанд хүргэж өгөх галт тэрэг

Нууцлаг дээрээс нь оддын нөлөөгөөр labubu од болж байгаа ч өөр нэгэн нөлөөг дурдахгүй орхиж зүрхлэхгүй нь. Энэ бол насанд хүрсэн ч хүүхдийн гэх тодотголтой зүйлс сонирхдог “Kidult”-ууд. Сүүлийн жилүүдэд Kidult-уудын тоглоомын зах зээл дэх нөлөө тэлсээр 2024 онд дэлхийн тоглоомын зах зээлийн 25% гаруй хувийг насанд хүрэгчид бүрдүүлэх болов. 

🔎 Сонирхолтой баримт

Үнийн хувьд тус тоглоом $20-$1,800 хүртэл, зарим ховор загварууд нь үүнээс ч үнэтэй байдаг аж. Хамгийн их зарагдсан загваруудын нэгээр Рианнагийн L.V цүнхийг чимсэн ягаан өнгөтэй labubu тодорсон л гэнэ.  

Эцэст нь… Монголд ч мөн 2 алхаад л labubu-тай таарах хэмжээний эрчтэй дэлгэрч байгаа. Энэ зуны загварын алгасаж болохооргүй чимэглэл болсон юм даг уу даа. labubu-тай уншигчид минь энэ товхимолд зүрх дараарай. Харъя. 😂

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.