• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 2 сарын 14, 2023
Тайлан

Ариг банкны хүүгийн орлого 2.5 дахин өслөө

yld
С.Ангирмаа
2 сарын 14, 2023
2 сарын 14, 2023

Гадаад, дотоодын олон компаниуд ээлж дараалан тайлангаа гаргасаар. Энэ удаад Ариг банкны 2022 оны үр дүнг тоймлоё. Тэдний үзүүлэлт нэлээд өссөн сурагтай. Нийт актив нь л гэхэд 153% өсөж ₮260.5 тэрбумд хүрчээ.

Санхүүгийн сонин сайхан

Тус банкны цэвэр зээлийн хэмжээ 471% өсөж ₮94.6 тэрбум болсон аж. Харин тэдний чанаргүй зээлийн хэмжээ 5.8% буурсан байна. Мэдээж зээл олголт нь нэмэгдсэн тул орлого, ашиг нь ч дагаад өсөв. Тодруулъя,

  • 25 жилийн ой = 2.5x: Ариг банкны 25 жилийн ой өнгөрсөн жил тохиосон. Тэгвэл тэдний хүүгийн орлого тус онд 2.5 дахин өсөж ₮15.9 тэрбум болсон байна.
  • Ногооров: 2021 онд ₮3.4 тэрбумын алдагдал хүлээгээд байсан тэд өнгөрсөн жил орлогын өсөлтөөс үүдэн ₮7.6 тэрбумын ашигтай ажиллажээ. 
  • Тэлэлт: 2021 онд тэдний нийт харилцах, хадгаламжийн хэмжээ ₮34.4 тэрбум байсан бол 80% өсөж ₮61.9 тэрбумд хүрсэн аж. Түүнчлэн тэдний хадгаламжийн хүү өсөж 13.5%-д хүрээд буй. 

Оныг онцлох нь

Үргэлжлүүлээд Ариг банкны 2022 оны онцлох үйл явдлуудыг харъя. 

  • ₮100 тэрбум: Тэдний өөрийн хөрөнгийн хэмжээ Монголбанкны тавьсан зорилтот хэмжээнд хүрч ₮100 тэрбум болсон юм. Ингэснээр эрсдэл даах чадвар нь нэмэгдсэнээс гадна төлбөрийн чадвар нь ахисан хэрэг. 
  • Бүтээгдэхүүн: Түүнчлэн тэд шаталсан хүүт хадгаламж, автомашин барьцаалсан бизнесийн зээл, ханган нийлүүлэгчийн зээл зэрэг шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Эдгээр дээр нэмээд Arig Online апп-ийг зах зээлд нэвтрүүлэв. 

Эцэст нь… Санхүүгийн зах зээлд эзлэх байр сууриа тэлж, технологид суурилсан дижитал банк болохыг зорьж буй тэдний 2022 оны үр дүн иймэрхүү байлаа.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.