
Дэлхийн гүний уурхайн салбарын шинэлэг технологи, шийдлүүдийг хэлэлцсэн “Caving 2026” олон улсын бага хурал 8 сарын 11–13-ны өдрүүдэд Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулагдлаа. Арга хэмжээний сүүлийн өдөр олон улсын 50 гаруй эксперт Оюу Толгойд зочлон, блоклон нураан олборлолт, аюулгүй ажиллагаа, инновацын чиглэлээр дэлхийн жишиг тогтоож буй тус уурхайн шилдэг туршлагатай биечлэн танилцсан юм.
Оролцогчид гүний уурхайн удирдлагын болон зайнаас удирдах төвөөр зочилж, олборлолтын үйл ажиллагаа, цооног өрөмдлөг, хонгилын хана бэхэлгээ болон хөдөлмөрийн аюулгүй байдлын сайн туршлагуудтай танилцжээ.

Энэ үеэр олон улсын мэргэжилтнүүд Оюу Толгойн гүний уурхайг дэлхийд тэргүүлэгч жишиг уурхай болсныг онцлон, монгол инженер, техникийн ажилтнуудын мэдлэг, ур чадвар, хамтын ажиллагааг өндрөөр үнэлсэн билээ.

“Caving 2026” чуулган нь гүний уурхайн технологийн шинэчлэл, аюулгүй ажиллагаа болон тогтвортой олборлолтын талаар дэлхийн хэмжээний мэдлэг, туршлага солилцох талбар болсноос гадна Монгол Улсын уул уурхайн салбарын олон улсын байр суурийг улам бэхжүүлсэн чухал үйл явдал боллоо.
Эх сурвалж: "Оюу толгой" ХХК
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.