Эрдэмт ТББ-ийн 6 дахь жилдээ зохион байгуулж буй салбар бүрийн нөлөө бүхий зочдыг урьж оролцуулан залууст урам зориг өгч, мэдлэг, мэдээлэл түгээдэг Өглөөний хүн - Өглөөний уулзалт арга хэмжээний 63 дахь зочноор УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин оролцох гэж байна!
Тэрээр нийгэмд тустай олон жижиг дунд бизнесүүдийг дэмжин, хөрөнгө оруулж, залуу манлайлагчдыг менторлон хөгжүүлэхийн сацуу МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдон амжилттай удирдаж байв. Өөрийн үзэл бодол, туршлагаа залууст нээлттэй, харамгүй хуваалцдаг түүний тууштай байдал, үзэл бодолдоо үнэнч чанараас суралцах зүйлс их юм. Иймд анхны зочноороо сонгон нэгэн өглөөг мэдлэгээ тэлж, өгөөжтэй яриа сонсон, эрч хүчтэй эхлүүлэхээр урилаа.
Эрдэмт ТББ нь 2015 онд Монгол Улсын залуучуудыг дэмжих, боловсролын тогтолцоог сайжруулах зорилготойгоор байгуулагдсан бөгөөд боловсролын боломжийг сайжруулж, залуучуудын хөгжлийг дэмжих чиглэлээр олон төрлийн хөтөлбөр, арга хэмжээг зохион байгуулдаг аж.
📍 Хаана: Баянгол ресторан
📆 Хэзээ: 12 сарын 6-нд 06:00 цагт
📞 Холбогдох: 9413-4404
🔗 За тэгээд ЭНД дарж бүртгүүлээд нэгэн өглөөг мэдлэгээ тэлж өгөөжтэй яриа сонсон эхлүүлээрэй.
Эх сурвалж: Эрдэмт ТББ
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.