• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 12 сарын 22, 2024
AWARD

LP AWARDS 2024: Онцлох компани

lemonpress
Lemon Press
12 сарын 22, 2024
12 сарын 22, 2024

Энэ оны бизнес, санхүүгийн салбарын шилдгүүдийг шалгаруулах “Lemon Press Awards” 4 дэх жилдээ зохиогдож байна. Энэ жилийн хувьд манай редакцын зүгээс тодорхой шаардлага тавин 3 төрөлд 4, 4 нэр дэвшигчдийг тодруулаад байна. 

“Онцлох компани” номинацид нэр дэвшигчдийг тодруулахдаа МХБ-ийн I болон II ангиллын компаниудаас энэ онд хувьцааны үнэ болон жижиг хувьцаа эзэмшигчдийн тоо нь хамгийн их өссөн болон бизнесийн үйл ажиллагаа, ашиг, орлого нь хэр өссөн гэсэн үндсэн 3 шалгуур тавин шигшлээ. Ингээд дараах 4 компани яагаад “Онцлох компани” номинацид нэр дэвшсэнийг харъя. ЭНД дарж нэр дэвшигчдэд саналаа өгнө үү. Санал асуулга 12 сарын 26 буюу Пүрэв гаргийн 13:00 цаг хүртэл үргэлжилнэ шүү.  

Голомт банк ХК: Онцгой өсөлт, онцгой тэргүүлэл

Голомт банк (GLMT)-ны цэвэр ашиг энэ оны III улирлын байдлаар 2.7 дахин өссөн. Ингэснээр тус банкны цэвэр ашиг сүүлийн 5 жилийн хугацаанд 7 дахин нэмэгдээд байна. Одоогоос 5 жилийн өмнө тус банкны цэвэр ашиг хүүгийн орлогынх нь 11.4%-тай тэнцэж байсан бол одоо 37.3%-тай тэнцэж буй. Энэ нь банкны үйл ажиллагааны үр өгөөж сайжирсныг харуулж байна.

  • Онцгой амжилт: Түүнчлэн Голомт банкны хувьд энэ жил олон улсын зах зээлд гал асаасан жил байлаа. Тэд энэ оны нийт $400 саяын бондыг ОУ-ын зах зээл дээр гаргасан нь 2020 оноос хойш Монголын хувийн хэвшлийн байгууллагуудаас, 2016 оноос хойш санхүүгийн байгууллагууд дундаас гаргасан хамгийн өндөр дүнтэй бонд болсон. Нэмэхэд, тус банкны энэ сард нэмж гаргасан $100 саяын бонд 8.5%-ийн хүүтэй гаргасан нь энэ онд Монголын хувийн хэвшлүүдээс олон улсын бондын зах зээлд гаргасан хамгийн бага санхүүжилтийн зардалтай бонд болсон юм. 

ЛэндМН ББСБ ХК: $LEND-н онцгой пуужиндалт

ЛэндМН (LEND) бол жижиг хувьцаа эзэмшигчдийн тооны өсөлтөөрөө тэргүүлсэн 10 компанид багтаж байгаа цорын ганц ТОП-20 индексэд багтдаггүй компани. Бүх жижиг хувьцаа эзэмшигч ТОП-20 индекс рүү хошуурч байгаа ч ЛэндМН ББСБ-ын хувьцаа үнэ, ашигт ажиллагаа жилээс жилд пуужиндаж байгаа тул тэднийг сонирхогчдын тоо улам өссөөр. Энэ онд л гэхэд тэдний жижиг хувьцаа эзэмшигчдийн тоо 1,233-аар өссөн байна. 

  • Онцгой өсөлт: Тус компанийн хувьцааны үнэ IPO үнээсээ даруй 6.1 дахин өсөөд байна. Энэ бол IPO хийсний дараа хариуцлагатай, өсөлттэй явж байгаа цөөн жишээний нэг. $LEND энэ онд л гэхэд 168% өсөөд байгаа нь манайх шиг жижиг зах зээлд маш том амжилт билээ. Түүнчлэн тэдний үйл ажиллагаа ч тэлсээр байгаа. Тодруулбал, компанийн III улирлын нэгтгэсэн цэвэр ашиг жилийн өмнөхөөсөө 2.1 дахин нэмэгдэж ₮27.5 тэрбумд хүрээд байгаа. Нэмээд тэд эх үүсвэрээ нэмэгдүүлэх зорилгоор хэд хэдэн санхүүжилт татсан тул цаашид ч өсөлт үргэлжлэх биз ээ. 

Премиум Нэксус ХК: Алдагдлаас ашиг руу орсон онцгой жил

Премиум Нэксус (CUMN) бол бидний нүдэн дээр тэлж байгаа компани. Өнгөрсөн оны эхний хагас жилд компани ₮19.4 тэрбумын алдагдалтай ажилласан нь 2022 оны мөн үеэс 2.7 дахин өссөн дүн байв. Улмаар хувьцааны үнэ нь чамгүй унаж байв. Харин энэ онд компани өөрийн санхүүгийн нөхцөл байдлыг 180° өөрчилж чадсан. Тэд энэ оны III улирлын байдлаар ₮26.4 тэрбумын цэвэр ашигтай ажиллаад байна. 

  • Онцгой ашиг: CU конвиниенс дэлгүүрийн тоо энэ оны III улирлын байдлаар л гэхэд 19% нэмэгдэж 415 болоод байгаа. Түүнчлэн тэд орон нутаг руу ч тэлж буй. Түүнчлэн CU-н харьцуулсан дэлгүүрийн өдрийн дундаж борлуулалт нь 25.6%, өдрийн дундаж үйлчлүүлэгчдийн тоо нь 9.5% нэмэгдээд байгаа. Иймд тэд энэ оны эхний хагаст ₮10.7 тэрбумын цэвэр ашигтай ажиллаж цэвэр ашгийн хувиа 4%-д, III улиралд энэ хувийг 6.1% болгож нэмсэн. Нэмээд $CUMN-н үнэ ч нэмэгдэж буй. Тодруулбал, он гарснаас хойш 41.71% буюу чамгүй өсөөд байна. 

Инвескор ББСБ ХК: Онцгой тэлэлт

Инвескор ББСБ (INV) энэ онд Казакстанд салбараа нээсэн. Ингэснээр тэдний үйл ажиллагаа зөвхөн Монгол Улсад биш Төв Ази руу ч тэлж байна. Тэгэхээр $INV энэ оныг Киргизэд 4 салбар, Казакстанд 1 салбартай болсон амжилттайгаар үдэж байгаа хэрэг. Энэ тэлэлт тэдний тэдний үйл ажиллагаа, орлого, ашгийн цар хүрээг тэлж буй. Энэ оны эхний хагаст л гэхэд компанийн цэвэр зээлийн хэмжээ жилийн өмнөхөөсөө 67% нэмэгдэж ₮590 тэрбумд хүрсэн. Үүнд Киргиз рүү тэлсэн нь ч нөлөөлж байгаа билээ. 

  • Онцгой тэлэлт: Түүнчлэн Инвескор ББСБ ХК-ийн хувьцааны үнэ энэ оны 9 сарын 9-нд анх удаа ₮8 мянгыг давсан. Үүнээс хойш $INV уг үнийн ойролцоо тогтворжиж 11 сарын 25-нд дахин түүхэнд дээд ханшаа эвдэж ₮8,500-т хүрсэн. Өөрөөр хэлбэл, $INV-н үнэ хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлсэн цагаас хойш буюу 5 жилийн дотор 5 дахин өсөөд байна.

Энэ хүрээд Lemon Press Awards-н “Онцлох компани” номинацид нэр дэвшсэн компаниудын танилцуулгыг дуусгая. Тус 4 компанийн хувьд энэ онд өөр өөрийн өнгөөр гялалзсан амжилттай байлаа. Юутай ч 2024 оны “Онцлох компани”-ийг уншигч та тодруулах тул ЭНД дарж бизнес, санхүүгийн салбарын шилдгүүдийг тодруулахад үнэтэй хувь нэмрээ оруулаарай. 🍋 

Жич: Бид LP Awards-н 3 номинацид дэвшүүлж буй компаниуд болон хүмүүсийг сонгохдоо тодорхой шалгууруудыг гаргаж, салбартаа ахиц дэвшил гаргаж яваа компани, Гүйцэтгэх захирал, хүмүүсийг шигшсэн юм шүү. Ямар нэгэн гуравдагч талын нөлөөг оруулалгүй 4 дэх жилдээ зохион байгуулж байгаа гэдгийг дуулгахад таатай байна.  

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.