• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 9 сарын 20, 2023
Бизнес

Өмнөговьд хөрөнгө оруулах 3 шалтгаан

yld
С.Ангирмаа
9 сарын 20, 2023
9 сарын 20, 2023

Энэ сарын 28, 29-нд Өмнөговь аймагт “Invest Gobi 2023” хөрөнгө оруулалтын форум болно. Ер нь яагаад заавал Өмнөговь гэж?

Өмнөговьд хөрөнгө оруулах 3 шалтгаан

Шалтгаан №1: Том эдийн засаг

2010-2021 оны хугацаанд Монголын ДНБ 4.5 дахин өссөн бол Өмнөговийнх 4.8 дахин өсөж ₮1.1 их наяд болжээ. Улмаар улсын ДНБ-ий 2.6%-ийг дангаар бүрдүүлж буй. Сонирхолтой нь, 2010 онд Өмнөговийн ДНБ-ийн дийлэнх буюу 69.5%-ийг уул уурхай бүрдүүлж байсан бол 2021 оны байдлаар энэ тоо 29.8% болтлоо буурч эсрэгээрээ үйлдвэрийнх 44.9% болж өсжээ.

  • Том төсөв: Түүнчлэн тус аймгийн энэ оны эхний 7 сарын төсвийн орлого нийт 21 аймгийн төсвийн орлогын 43.7%-ийг бүрдүүлжээ. Энэ ч утгаараа улсын төсөвт төвлөрүүлсэн орлого нь хамгийн өндөр буюу ₮385.1 тэрбум байна.

Шалтгаан №2: Өрсөлдөх чадвар

Үргэлжлүүлэн аймгуудын өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээг харвал аймгуудын дунджаас 20.3 оноогоор илүү буюу 85.3 оноогоор 4-рт эрэмбэлэгдсэн аж. Тэгэхээр эдийн засаг, засаглал, дэд бүтэц, бизнесийн үр ашиг гэсэн 4 үндсэн бүлгийн үзүүлэлт нь дунджаас нэлээд дээгүүр гэсэн үг.

Шалтгаан №3: Худалдан авах чадвар

Иргэд, ААН-үүдийн харилцах дансны үлдэгдлийг харьяа аймгаар нь салгаж харвал Өмнөговь аймгийнх 21 аймгаас 2-рт эрэмбэлэгддэг бөгөөд төгрөг гадаад валютын үлдэгдэл нь тэнцүүхэн байдгаараа онцлог. Мөн хадгаламжийн үлдэгдлийг харвал ₮148 тэрбум байгаа бөгөөд уг үзүүлэлтээр 21 аймгаас 3-рт эрэмбэлэгдэж байна. Энэ нь тус аймгийн худалдан авах чадвар бусдаас харьцангуй өндөр байгааг илтгэж буй.

Ийм л учраас Өмнөговь аймагт хөрөнгө оруулсан, хөрөнгө оруулахаар сонирхож байгаа бизнес эрхлэгч, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад нэгдсэн мэдээлэл хүргэх, тодорхой асуудлыг хэлэлцэн гарц, гаргалгаа хайх зорилгоор “Invest Gobi 2023” хөрөнгө оруулалтын форум болж буй. Форумын хөтөлбөрийн мэдээллийг ЭНД-ээс аваарай.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.