
Өнгөрсөн онд шинэ IPO хийгдээгүй ч нэлээдгүй ХБҮЦ, бонд гарсан билээ. Тэгвэл үнэт цаасны компани (ҮЦК)-иуд хэр их арилжаа хийж, ямар гүйцэтгэлтэй ажиллав?
📉 1.7 дахин буюу ₮1.1 их наядаар буурав
Монголын Хөрөнгийн Бирж (MSE)-д бүртгэлтэй 52 ҮЦК-ийн 2025 оны арилжааг харвал 2024 оны мөн үеэс 1.7 дахин буурсан байна. Тодруулбал, өнгөрсөн онд ₮1.7 их наядын арилжаа явагдсаны ердөө 35% нь хувьцааны арилжаа аж. Харин 32.2%-ийг компанийн бонд, ХБҮЦ болон ЗГДҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа, үлдсэн хэсгийг эдгээрийн хоёрдогч зах зээлийн арилжаа бүрдүүлжээ.
📌 UBX дээрх цойлолт
Нөгөөтээгүүр 2025 онд Улаанбаатар Үнэт Цаасны Бирж (UBX) дээр ₮335.4 тэрбумын арилжаа хийгдсэн аж. Угаас 2025 онд уг бирж дээр Сүү бонд болон нийт 5 ХБҮЦ бүртгэгдсэнээр арилжааны дүн сүүлийн 8 жилийн арилжааны нийлбэрээс 13 дахин өссөн нь энэ. Тэгвэл Ти ди би секьюритис ҮЦК UBX дээрх арилжааны 88.4%-ийг дангаар гүйцэтгэсэн байна. Тэдний хувьд ЖИ ЭС БИ ХБҮЦ-ны андеррайтераар ажилласан юм.
Эцэст нь… Арилжааны идэвх муутай жил өнгөрчээ. Сараар нь харвал дунджаар ₮48.7 тэрбумын арилжаа хийгдэж. Зөвхөн 12-р сард л нэлээн идэвхтэй буюу дунджаас 24.2% илүү байжээ. Энэ жил хөрөнгийн зах зээл маань илүү идэвхтэй байх болтугай.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.