• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 11 сарын 11, 2021
Улс төр

Монгол Улсын 2022 оны төсөв

lemonpress
Т.Жаргалсайхан
11 сарын 11, 2021
11 сарын 11, 2021

Ирэх оны улсын төсөв батлагдахаас 3 хоногийн өмнө бидний амьдралыг тодорхойлж эхлэх гол үзүүлэлт, асуудлыг тоймлоё.

1. Цар тахлаас цааш

Жилийн өмнө өдийд хөл хорио тогтоосныг та санаж байна уу? Түүнээс хойш нийгэм, эдийн засгийн хувьд олон сорилтод орсон манай улсын төсвийн зардал түүхэндээ анх удаа ₮18 их наядыг давж байна. Энэ бол 10 жилийн өмнөхөөс 3 дахин нэмэгдсэн дүн юм. Төсвийн нийт зарлагын 71.3%-ийг төрийн үйл ажиллагаа, иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг олгох урсгал зардалд зориулна.

Харин 2022 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ДНБ-ийн 33.7% буюу ₮15.8 их наядад хүрчээ. Нэгдсэн төсвийн нийт орлогыг нэмэгдүүлэхийн тулд ЗГ гадаад худалдааг хөнгөвчлөх, төрийн өмчит компаниудад хийх шинэчлэл, татвар ба гаалийн шинэчлэл хийхээр төлөвлөсөн байна. Үр дүнд нь, төсвийн орлого өнгөрсөн оноос ₮2.7 их наядаар нэмэгдүүлнэ. Ийнхүү өнгөрсөн жилтэй харьцуулахад төсвийн алдагдал ₮1.3 их наядаар буурах төлөвтэй байгаа ч хасах ₮2.4 их наядын алдагдалтай төсөв батлагдах замдаа гарав.

2. Онцлох өөрчлөлтүүд

Энэ удаагийн төсвийн бодлогод төр хэмнэлтийн горимд орох, иргэд халамжаас хөдөлмөрт шилжих гэсэн үндсэн чиглэл тусгагджээ. Үүний дагуу:

  • Халамж 2.5 их наядаар буурна – Гэхдээ цар тахлын үед ₮300 мянгыг тараасан, хүүхдийн мөнгийг Ирээдүйн өв санд шилжүүлсэнтэй холбоотой.
  • ЭЗ-ийн либералчлал – Төр хувийн хэвшил гүйцэтгэх боломжтой ажил, үйлчилгээ эрхлэхээ больсноор ААН-үүд жилд дунджаар ₮218 тэрбумын орлого олох боломжтой болно.
  • Төр жижигсэнэ – Төсвөөс цалинждаг орон тоог 125 мянгаар бууруулж, цалингийн санг ₮1.7 их наядаар хэмнэнэ.
  • ЗГ бүсээ чангална – Яамдууд тавилга авахгүй, гадаад томилолтыг төсвөөс хариуцахгүй гэхчлэн ₮12.1 тэрбумын зардал танана.
  • Төрийн өмчийн компанийн шинэчлэл – Цэвэр ашгийнхаа 50% эсвэл төрд ногдох эздийн өмчийн 1%-тай тэнцэх дүнгийн аль өндөр хэмжээгээр тооцож олгоно.
  • Түгжрэлийн шийдэл – ₮420 тэрбумыг түгжрэлийн эсрэг арга хэмжээнд зориулан нийслэл хотын төсөвт үлдээнэ.
  • Эрүүл мэнд – Жил бүр бүх иргэдийг эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт хамруулна.

3. Хаана, хэдийг

ЗГ нийт 1,342 төсөлд зориулж ₮5.9 их наядыг төсөвлөснөөс ₮2.4 их наяд нь ирэх онд санхүүжилтээ авна.

  • Улаанбаатар хот: ₮568.4 тэрбумын өртөгтэй 369 төсөл
  • Хэнтий аймаг: ₮626.1 тэрбумын өртөгтэй 84 төсөл
  • Дорнод аймаг: ₮352 тэрбумын өртөгтэй 31 төсөл
  • Төв аймаг: ₮281 тэрбумын өртөгтэй 27 төсөл
  • Говьсүмбэр аймаг: ₮51.4 тэрбумын өртөгтэй 10 төсөл
  • Өмнөговь аймаг: ₮30.2 тэрбумын өртөгтэй 12 төсөл

Түүнчлэн Сангийн сайд ₮1.9 их наяд, Боловсрол, шинжлэх ухааны сайд ₮1.8 их наядыг зарцуулах эрх авсан бол Цахим хөгжил, харилцаа холбооны сайд ₮1.9 тэрбумын төсөвтэй ажиллах нь ээ.

4. Гадаадын зээл, тусламж

Нийт ₮1.6 их наядын зээл тусламжаар хэрэгжүүлэх төслүүдээс онцлох нь:

  • $1,236.0 сая – Газрын тос боловсруулах үйлдвэр (Энэтхэгийн ЗГ)
  • $288.5 сая – Эрдэнэбүрэнгийн УЦС (Хятадын ЗГ)
  • $197.0 сая – Улаанбаатар-Дархан чиглэлийн зам ба нэмэлт хоёр эгнээ (Азийн хөгжлийн банк)

5. Анхаарлын төвд буй сангуудИрээдүйн өв сан:

  • Орлого: ₮1.4 их наяд - Уул уурхайн салбарын төрийн өмчит компанийн хувьцааны ногдол ашгаас ₮404.5 тэрбум, АМНАТ-ын орлогоос Тогтворжуулалтын санд хуваарилснаас үлдэх хэсгийн 65% буюу ₮1 их наяд
  • Зарлага:  ₮1.3 их наяд- Хүсэлт гаргасны дагуу бэлнээр олгох ₮1 их наяд, нэрийн дансанд хуримтлуулах ₮365 тэрбум 

Нийгмийн даатгалын сан: 

  • Орлого: ₮2.8 их наяд 
  • Зарлага: ₮2.6 их наяд

Эрүүл мэндийн даатгалын сан:

  • Орлого: ₮1.481 их наяд 
  • Зарлага: ₮1.450 их наяд

Эцэст нь

Амжилттай хэрэгжүүлж чадвал олон жил яригдсан төрийн зардлыг багасгах, томоохон төсөл хөтөлбөрүүдээ ахиулах ач холбогдолтой жил биднийг хүлээж байна.

Хөрөнгө оруулалт, бизнесийн т

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.