• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 1 сарын 26, 2025
Судалгаа

Нийт зорчигчдын 59.7% нь автобусанд төлбөртэй зорчиж байна

yld
М.Хулан
1 сарын 26, 2025
1 сарын 26, 2025

Монголын цор ганц нийтийн тээвэр болох автобусаар зорчигчдын давтамж 2023 оноос 2.5 саяар нэмэгдэж 142.7 саяд хүрэв. Тус онд автобусны хамгийн эрэлттэй өдрөөр Мягмар гараг, эрэлттэй сараар 4-р сар тодорчээ. 

🐇 Туулайчид 

Монголд биш өөр улсад байсан бол иргэд автобусаар 142.7 сая удаа зорчсон гэхээр Улаанбаатар смарт карт ХХК дор хаяж өнгөрсөн онд ₮71.3 тэрбумын орлоготой ажиллах байсан. Харин Монголд учраас энэ компани бүдүүн бааргаар тооцоход ₮42.6 тэрбум орчмын орлоготой ажиллав.

  • 🫤 Ахиад… Товчоор бол нийт зорчигчдын 59.7% нь л автобусанд төлбөр төлж, үлдсэн 40.3% нь ямар нэгэн хөнгөлөлттэйгөөр төлбөргүй зорчсон гэсэн үг. Ахиад нэг сонин тоо нь тус хугацаанд төлбөртэй зорчилт 3.9% буурч, хөнгөлөлттэй зорчилт нь 11.6% өсөөдхөв. Уг өсөлтөд оюутны сарын хөнгөлөлттэй зорчих эрх 22-44 болж өссөн нь нөлөөлсөн.  
  • 🤦‍♀️ Төрийн минь татаас бат оршиг! Өөр нэгэн асуудал нь автобусны төлбөр 11 жил өсөөгүй явдал. Өсөн нэмэгдэх автомашины хэрэглээ нэмээд төрийн хөнгөлөлт гэсээр Улаанбаатар смарт карт ХХК сүүлийн 10 гаран жил алдагдалтай ажиллаж байгаа. Төр зорчих үнийг нь атгачхаад нэмээд үнэгүй зорчих эрхийг баруун, зүүнгүй тараагаад байхаар компани яаж ашигтай ажиллах вэ? Энэ бизнес эрхлэх эрүүл орчин мөн үү? Ер нь ийм хувьцаа эзэмшигч байх хэрэг байна уу? 

🙃 Урвуу логик 

Бид хаа сайгүй хүний эрх, тэгш байдлыг дэмжиж, ямар ч байдлаар ялгаварлан гадуурхахыг хүний оршихуйн эсрэг хамгийн том гэмт хэрэг хэмээн жигшдэг цаг үед амьдарч байна. Гэтэл энэ үг халамжийн өмнө ямар ч утгагүй буюу нөгөө утгаараа халамжийн хамгийн том халхавч. Мэдээж төрд зайлшгүй халамжлах ёстой хүмүүс байгаа ч бидний гол асуудал хавтгай тогтолцоонд маань оршдог.

Эцэст нь… Монголын төрийн хайр агуу шүү. Иргэдээ А цэгээс Б цэгт хүрэхийг нь хүртэл халамжлаад л. Энэ чигээрээ явбал төр бидний хайр зууны алдарт токсик хайр болж мөнхрөх байх аа даа. Иргэдээ ₮500 ч төлөх чадваргүй гэж харж байхын оронд үнийг нь чөлөөлөөд хүссэн компанийнхаа автобусанд, хүссэн төлбөрөө төлөөд явах орон зайг нь өгөөсэй.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.