• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 10 сарын 9, 2024
Эдийн засаг

Ирэх онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ₮792 мянга болно

yld
С.Ангирмаа
10 сарын 9, 2024
10 сарын 9, 2024

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20% буюу ₮132 мянгаар нэмэгдүүлэн ₮792 мянга болголоо. Ямар нөлөө үзүүлэх вэ? 

📈 4 нугарав

Хөдөлмөрийн хөлсний шинэ доод хэмжээ 2025 оны 4 сарын 1-нээс мөрдөгдөж эхлэх юм. Улмаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ түүхэндээ анх удаа 3 жил дараалан шинэчлэгдэж байна. Энэ удаад ₮132 мянгаар нэмэгдэж байгаа нь жил жилийн дундаж нэмэгдлээс 1.7 дахин өндөр дүн. 

  • 🆓 Онцлог: Түүнчлэн ирэх оноос уул уурхай, барилга, зам тээвэр гэхчлэн тодорхой салбарууд салбарынхаа зохицуулалтаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээ тогтоох эрхтэй болох юм. Уг шийдвэрийн дүнд салбар хоорондын цалингийн ялгааг нэмэгдэх, ажиллах хүчний шилжилт хийгдэх магадлалтай байна. 
  • ⁉️ Ямар шалтгаанаар: Сүүлийн 3 жил дараалан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмж байгаа нь инфляцын үед ажилчдын амьжиргааны түвшнийг хадгалах, нийгмийн тэгш байдлыг хангах зорилготой. Нэмээд эдийн засаг ч тэлж, компаниудын орлого, цалин хөлс ч нэмэгдэж буй.

3.6 🆚 4.1

Гэхдээ, Монгол Улсын голч цалин 2014 оноос хойш 3.6 дахин өссөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 4.1 дахин өссөн байна. Өөрөөр хэлбэл, 2014 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ голч цалингийн 34.4%-тай тэнцдэг байсан бол одоо 39.1%-тай тэнцэх нь. 

  • 💭 Тэгээд юу гэж? Энэ өсөлтийн зөрүүтэй байдал үргэлжилбэл бага орлоготой ажилтнуудын цалин дундаж болон голч цалингийн түвшинд ойртож цалингийн тархалт илүү жигд болно. Нөгөө талд ААН-үүдээс гарах цалингийн зардал өсөж үүнийгээ бүтээгдэхүүний үнэд шингээх эсвэл албан бус хөдөлмөр эрхлэлт рүү шилжих зэрэг хариу үйлдэл гарна. 
  • 📌 Ай даа… Бүх зүйл 2 талтай байдаг хойно хөдөлмөрийн хөлсний нэмэгдлийн 1 талд ажилчдын орлого, амьжиргаа нэмэгдэх ч нөгөө талд эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, бараа, үйлчилгээний үнэ өсөж инфляцыг дэвэргэх эрсдэлтэй. 

Эцэст нь… Жилээс жил данхайх төсөв, хэдэн талаас халамжлах бодлого, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэмэгдэлт гээд инфляцыг өдөөх шийдвэрүүд мундахгүй юм даа. Арай чүү Монголбанкны зорилтот түвшинд ирээд байгаа инфляц ирэх хэдэн жилд юу болох бол доо?   

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.