• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Зах зээл

Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ шал арчив 

yld
С.Ангирмаа
5 сарын 30, 2025
5 сарын 30, 2025

Улс төрийн ороо бусгаа байдлын хажуугаар дайн дээр дажин гэгчээр хөрөнгийн зах зээлийн үнэлгээ сэхэл авдаггүй ээ хө.

🧐 9 жилийн трэнд тасрах уу?

Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2004 оноос хойш жилд дунджаар 54.4% өсөж ирсэн. Тодруулбал, өнгөрсөн 20 жилийн хугацааны ердөө 5-д нь л буурч, 2016 оноос хойш тасралтгүй өсөж байгаа билээ. 

  • 🔍 Юу болов оо? Гэтэл энэ оны 1-р сард ₮13 их наядыг давж байсан зах зээлийн үнэлгээ сар сараар тасралтгүй уруудсаар ₮914 тэрбумаар багасаж ₮12 их наядыг чүү ай шүргэж $3.4 тэрбум орчимд хэлбэлзэж байна. 

🔻 Идэвх буурав

Үүний гол шалтгаан нь арилжааны идэвх суларсан явдал. Ялангуяа 3-р сард зах зээлийн үнэлгээ энэ оны доод цэгтээ хүрч буурсан. Тухайн сард нийт 109 ХК-ийн хувьцаа арилжаалагдсан нь өмнөх сараасаа 11% буурсан дүн. Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжааны үнийн дүн ч 12.3% багассан байгаа юм. 

  • 🚨 Томчуудын том улаан гэрэл: Нөгөө талаасаа манай зах зээлийн үнэлгээний дийлэнх буюу 79.5%-ийг ТОП-20 компани, 54.8%-ийг зах зээлийн үнэлгээгээрээ тэргүүлэгч ТОП-5 компани бүрдүүлж байна. Хэдхэн компанийн нөлөө хэт их тул төдий хэрээр савлагаа ихтэй байгаа хэрэг.
  • 📌 Хэдэн зуун тэрбумаар унав: Жишээ нь л гэхэд зах зээлийн үнэлгээнд хамгийн их нөлөөтэй 2 компани болох ХААН Банк (KHAN)-ны үнэлгээ он гарснаас хойш 7.5%, Тавантолгойнх (TTL) 14.9% унасан байгаа юм. Зөвхөн энэ 2 компанийнх ч биш ихэнх компанийн үнэлгээ унаад байна. 

⁇ Засгийн гар авралын гар байж чадах уу?

Уг нь бол ЗГ өнгөрсөн сараас эхлэн хөрөнгийн зах зээлийг идэвхжүүлэх зорилгоор дотоодын үнэт цаас арилжаалж байгаа. Одоогоос 10 жилийн өмнө ЗГҮЦ-ыг арилжаалснаар өдрийн дундаж арилжааны дүн нь ₮10-₮20 саяас ₮1.5 тэрбум болтлоо өсөж байсан түүхтэй. Гэвч одоогоор бол энэ үнэт цаасыг өндөр үр дүнтэй гэж дүгнэхэд “амаргүй” байна.

Эцэст нь… Сүүлийн үед IPO-н цуваа татарч, халуухан нээлттэй бондуудын чимээ ч суларлаа. Нэмээд гадаадын хөрөнгө оруулагчдын арилжаанд эзлэх хувь ч 1%-2%-иас хэтрэхээ байсан. Бид энэ талбарыг идэвхжүүлж зах зээлийн үнэлгээ, хөрөнгийн зах зээлийн нөлөөг томруулахын тулд бүх талын оролцогчдод маш сайн орчин, хөшүүрэг бий болгох хэрэгтэй байна.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.