• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 4 сарын 30, 2023
Opinions
Lemon Press
/ 4 сарын 30, 2023

Монголд хөрөнгө оруулалтын банк байгуулах эрх зүйн орчин бүрдлээ

Бид нийгэмд мэргэжилтнүүдийн дуу хоолойг хүргэх зорилгынхоо хүрээнд Мандал Капитал Маркетс ҮЦК-ийн эдийн засагч Ц.Эрхэмбаярын Монголд хөрөнгө оруулалтын банк байгуулах эрх зүйн орчны талаарх нийтлэлийг хуваалцаж байна. Тухлан сууж уншина уу! 

1. Хууль батлагдсан нь

Goldman Sachs (GS), JPMorgan (JPM), Deutsche (DB), Nomura (NMR) зэрэг дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын банкнуудыг бид мэдэх билээ. Тэгвэл Монголд дээрхтэй ижил төрлийн банк байгуулах эрх зүйн орчин бүрдэж нэршил, үйл ажиллагааны чиглэл нь тодорхой болоод буй. Тухайлбал, УИХ энэ оны 1 сарын 20-ны өдөр Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк (ХОТБ)-ны тухай хуулийг баталж 3-р сараас эхлэн мөрдлөг болгосон.

2. ХОТБ  юу хийдэг вэ? Арилжааны банкнаас ялгаатай тал

Би Японд их сургуулийн Nomura-тай хамтарсан дадлага хөтөлбөрт хамрагдаж байхдаа нэг зүйлийг гайхдаг байв. Nomura нэрийнхээ хойно ҮЦК тодотголтой хэр нь яагаад ХОТБ гэж дуудагддагийг. (Ханз үсгээр 投資銀/Тоүши Гинко). Нүсэр тогтолцоотой л болохоос бизнес нь миний мэдэхийн ҮЦК шиг л байв. Гэтэл банк гэж дуудаад байдаг. Үүнийг ойлгохын тулд ХОТБ-ны бизнесийн суурь консепц, санхүүжилтийн хэлбэр, хэрэгцээт чанар үүслийг нь ойлгох ёстой байсныг сүүлд мэдсэн билээ. Энэхүү нийтлэлийн зорилт үүнийг хуваалцахад оршино. 

Юуны өмнө компанийн санхүүжилт шууд болон шууд бус гэсэн 2 хэсэгт хуваагддаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Арилжааны банк нь харилцагчдаас хадгаламж байдлаар хүүтэй мөнгө татан төвлөрүүлж түүнийг өөрийн нэрийн өмнөөс зээл олгодог буюу шууд бус санхүүжилт олгодог. Харин ХОТБ  шууд санхүүжилт олгоно. 

  • Товчхондоо: ХОТБ нь корпорэйтуудад чиглэн үнэт цаасаарх санхүүжилттэй холбоотой бүхий л үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, санхүү, бизнесийн зөвлөх үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг. Түүнчлэн тэд M&A буюу компаниудыг хооронд нь нэгтгэх, худалдан авах үйл ажиллагаанд холбоотой хувьцаа, үнэт цаас шилжүүлэх, худалдах худалдаалах их хэмжээний арилжааг гардан гүйцэтгэнэ.

Үндсэндээ хадгаламжийн үйл ажиллагаа эрхэлдэггүйгээрээ арилжааны банкнаас ялгаатай бөгөөд бизнес схемийн хувьд үнэт цаасны фирмийн нэг төрөл гэж ойлгож болно. Америкт тус бизнесийг “Investment Banking” гэж нэрлэдэг ба манайд нэвчин орчуулагдахдаа ХОТБ болжээ.   

ОУ-ын ХОТБ  голлох үйл ажиллагаа болон ерөнхий бүтцийг харвал: 

Манай хуульд арилжааны банкнаас ялгарах онцлогийг дунд, урт хугацааны төслийг тогтвортой хөрөнгийн эх үүсвэрээр санхүүжүүлэх мөн хүү төлөх нөхцөлтэй хадгаламжийн эх үүсвэр бүрдүүлэхийг хориглосон байна. Иймд үнэт цаасны үйл ажиллагаатай холбоотойгоор СЗХ-ны оролцоо гарч ирэх нь.

ХОТБ -ны үйл ажиллагааны чиглэл, олгогдох зөвшөөрөл 

3. ХОТБ-ны бизнесийн  үүсэл, суурь консепц ба эдийн засгийн үр ашиг

Санхүүжилт хэрэгтэй талын өрийн бичиг (Орчин цагийн арилжааны вексель) хямдруулалттай үнээр худалдан авч цааш өндөр үнээр дамлан арилжаалдаг ХОТБ-ны бизнес XVIII зууны эхэн үеийн Английн мерчант банк, loan contractor-с эхтэй. Үндсэндээ зах зээлийн эдийн засагт нэг тал худалдаа, наймаа зэрэг ЭЗ-ийн харилцаанд ороход тэнд ашиг буюу мөнгөн хөрөнгө, капитал хуримтлагддаг. 

Харин нөгөө талд бизнес эрхлэх, үйлдвэр барих, орон сууц худалдан авах санхүүжилтийн эрэлт, хэрэгцээ ямагт оршино. Энэ хоёр огтлолцсоноор тэнд бүтээмж, үйлдвэрлэл бий болж ЭЗ тэлэх учиртай. Харин эдгээрийг холбох дундын зуучлагч буюу капиталын шилжилтийг гүйцэтгэгч нь ХОТБ байв. Өнөөгийн ХОТБ-ны бүтэц, бизнес схем нь 1850 оноос Америкт бий болж эхэлсэн. 

Германаас нутагшиж ирсэн Еврей гаралтай худалдаа, наймаа эрхлэгч нар хуримтлагдсан хөрөнгөө өсгөх зорилгоор дээрх бизнест хөл тавьсан аж. Андеррайтинг нь голдуу үнэт цаас гаргагчийн үнэт цаасыг бүхэлд нь болон хэсэгчлэн худалдан авч, зах зээл дээр бусад хөрөнгө оруулагч нарт дамлан арилжаалдаг байв. Эрсдэлийг тархаах үүднээс хэсэг бүлэг синдикатуудын хамт ажиллана. Их хэмжээний үнэт цаасыг арилжаалахын тулд дундын брокер, агентууд хэрэгтэй мөн өөрсдийн худалдан авсан үнэт цаасны үнэ цэнийг тогтоон барьж, өсгөхийн тулд бизнесийг нь сайжруулах зөвлөх үйлчилгээ дагалдах шаардлагатай. Цаашлаад үнэт цааснуудынхаа хөрвөх чадварыг хангах үүднээс өөрсдөө дилерээр хүртэл оролцоно. Ингээд харахаар дээрх хүснэгт дагуу ХОТБ -ны нүсэр бүтэц нь цөм андеррайтинг бизнесээс эхтэйг та анзаарах биз ээ.   

Америкийн тэр их өргөн газрыг холбох муж дамнасан урт төмөр зам ХОТБ-ны (JPMorgan) оролцоогүйгээр бүтэшгүй зүйл байсан байх. Өөрсдийн болон бусдын илүүдэл капиталыг нэг дор цуглуулан хамгийн ирээдүйтэй бизнесийг сонгон урт хугацаанд тогтвортой санхүүжилт олгож үүнээсээ оролцогч тал бүрийг мөнгөтэй болгож чаддаг байсан нь гайхалтай. 

Дашрамд дурдахад тухайн үеийн Америкийн ЭЗ-ийн гол хөшүүрэг болох газрын тос, гангийн үйлдвэрлэл эсвэл төмөр замын компаниудад банк зээл олгохдоо эсвэл андеррайтер компани нийтэд хувьцааг нь гаргах үед үйлдвэрлэлдээ ашигладаг нүсэр том биет хөрөнгүүдийг нэг бүрээр нь барьцаалах, үнэлгээ хийх замаар үнэ тогтоох боломжтой байлаа. Гэтэл худалдаа үйлчилгээний салбарт барьцаалах, үнэлэх биет хөрөнгө байхгүй санхүүжилт хязгаарлагдмал байдаг байв. Харин ХОТБ  үүнд гаргалгаа олж, санхүүжүүлэн түүнээсээ мөнгө хийж чадсан байдаг. Энэ нь бараа үйлчилгээний эргэц, ирээдүйд мөнгө олох чадварт нь суурилан бизнесийнх нь үнэ цэнийг одоогийн үнэд хөрвүүлэх буюу орчин цагийн DCF (Хорогдуулсан мөнгөн урсгал) аргачлал байлаа. 

4. ХОТБ  өөртөө хэрхэн эх үүсвэр татах вэ

Бусдад санхүүжилт олгохын тулд өөрөө хаанаас эх үүсвэр татах вэ гэх асуулт гарч ирнэ. Хуулиас үзвэл ХОТБ  нь хаалттай хувьцаат компани, эсхүл хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэлбэртэй байх буюу харьцангуй цөөнхөөс санхүүжилт авах нь. Мөн гадаад улс, дотоодын (хаалттай хүрээнд) үнэт цаасны зах зээлд үнэт цаас гаргах эрхтэй бөгөөд Монголын ЗГ шиг гадаад зах зээл дээр бонд босгож болох нь. 

Харин төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, мөнгөн хөрөнгийн нөөцийг удирдах зорилгоор мөнгөний зах зээл дээр богино хугацааны үнэт цаас гаргаж болно хэмээн хуульчилжээ. Хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг эдийн засгийн нөхцөл байдлаас хамааран Монголбанк тогтоох хэдий ч ₮100 тэрбумаас дээш байхаар тооцоологдож байна. Иймд дотоодын групп компаниуд тус бизнест хүч түрэн орж ирнэ гэдэг амаргүй босго байх болов уу. ОУ-ын хувьд эхэн үедээ цөөнх хэдэн чинээлэг, хувь нийлүүлэгч капиталист партнеруудаас эх үүсвэр татдаг байсан бол орчин цагт томоохон ХОТБ -ууд бүгд нээлттэй ХК-ийн хэлбэртэй байдаг. 

Эцэст нь... Орчин цагийн хот байгуулагдахад цахилгааны шугам, ус зайлуулах хоолой зайлшгүй шаардлагатай байдаг шиг капиталист нийгэмд хөрөнгийн шилжилтийг оновчтой гүйцэтгэх ХОТБ, ХО-ын сангийн менежмент гүйцэтгэх компани гэх мэт мэргэжлийн оролцогч талууд амин чухал. ХОТБ-ны тухай хууль, ХО-ын сангийн тухай хууль, хувийн нэмэлт тэтгэврийн сангийн тухай хуулийн төсөл гэх мэт манай санхүүгийн систем нь дээрх тогтолцоог бүрдүүлэхээр эрх зүйн хийгээд холбогдох бүх түвшиндээ жил ирэх тусам сайжирч байгаад хувьдаа баяртай байна. Хожим нь хэдэн сая $-ын валютын урсгал эх орондоо авчрах Монгол инженерүүдийн IT бизнес тус банкаар санхүүжүүлэгдэх гэрэлт ирээдүй ойрхон гэдэгт итгэлтэй байна.     

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.