Гадаад болон дотоод бодлогоо буруу залуурдсанаас Туркийн ЭЗ удааширч улмаар 24 жилийн түүхэн дэх хамгийн өндөр инфляцтай тулаад буй. Ер нь юу болоод байна?
Асуудал №1: Эдийн засаг
2022 онд Туркийн инфляц 12-р сард 64%-д хүрч, мөнгөн дэвсгэрт лира нь долларын эсрэг 35% суларсан жил болж өнгөрөв. Орос Украины дайнаас ч өмнө сайнгүй байсан ЭЗ нь дайны сүүдэрт улам дордлоо.
Эдгээр хүндрэлүүд нь тус улсын Ерөнхийлөгч Эрдагоны ЭЗ-ийн бодлогын тусгал аж. Учир нь түүний нөлөөллөөр төв банк инфляц өндөр үед бодлогын хүүгээ 14%-иас 9% болгон бууруулж улам хямрааж орхив.
Асуудал №2: Улс төр
Туркийн ЭЗ барууны орнуудаас ихээхэн хамааралтай. Гэтэл тэдний Оросоос авах эрчим хүчний импорт нэмэгдэж байгаа нь хэрүүлийн алим болов. Улмаар тэдэнд ирэх барууны дэмжлэг багассан бөгөөд Эрдагон тэдний орон зайг бүс нутаг дахь тэр тусмаа харилцаа муутай байдаг Египет, Саудын Араб болон АНЭУ-тай харилцаагаа сайжруулах замаар нөхөх гэж хичээж байгаа.
Том зургаар
Туркийн Ерөнхийлөгчийн болон Парламентын сонгууль ирэх 6-р сард болно. Мэдээж инфляц, ханшийн уналтыг хазаарлаж чадахгүй байгаад Туркийн ард иргэд бухимдаж ЗГ-ийн нэр хүнд шалаар нэг буй. Тэгэхээр ирэх сонгуульд ялалт байгуулахын тулд үлдсэн 5,6 сарын дотор одоогийн ЗГ дорвитой өөрчлөлт хийж чадах болов уу? эсвэл Туркийн улс төрд шинэчлэлийн салхи үлээх болов уу?
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.