• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 5 сарын 1, 2023
Судалгаа

Монгол тээвэр логистикийн гүйцэтгэлийн индексээр 139 орноос 97-д бичигджээ

yld
М.Хулан
5 сарын 1, 2023
5 сарын 1, 2023

Дэлхийн банкны 139 орныг хамруулсан тээвэр логистикийн гүйцэтгэлийн индекс (ЛГИ)-ийн тайланд Монгол 2.5 оноотойгоор 97-д бичигджээ. 😑

  • Индекс: Тус индекс нь 1-5 оноогоор улс орнуудын ачаа бараагаа хилээрээ хэр хурдан шуурхай, найдвартай зөөвөрлөх чадвар болон худалдааны бодит хурдыг үнэлдэг. Сонирхуулахад ЛГИ-ийн тайлан хамгийн сүүлд 2018 онд гарч байсан билээ.

Чангарав

Тус тайлангийн онцлох хэсэг нь 2023 оны ЛГИ-ийн дундаж оноо 2018 оныхтой бараг ижилхэн байв. Энэ нь логистикийн үйлчилгээ үзүүлэгчид нийлүүлэлтийн сүлжээний тасалдал зэрэг гадаад орчны эрс тэс өөрчлөлтөд дасан зохицох чадвар сайтай байсныг харуулж буй. Задлан харвал,

  • ТОП-10: 2018 онд тус жагсаалтыг Герман тэргүүлдэг байсан бол энэ удаагийн тайланд Сингапур 4 байр ахин тэргүүлэх болов.
  • Сүүл мушгигсад: Жагсаалтын сүүлийг Ливи 1.9 оноогоор мушгив. Ер нь л сүүлд орсон орнууд гааль болон боомтуудын үйл ажиллагааг орчин үетэй хөл нийцүүлэх, дэд бүтцийн шинэчлэл хийх шаардлагатай байна.
  • Тээвэрлэлт: Өнгөрсөн онд ачаа барааны боомт руу орохоос гарах хүртэлх дундаж хугацаа 44 хоног байв. Гэтэл стандарт нь 10.5 өдөр байдаг аж. Түүнчлэн ачаа бараа тээвэрлэх хугацааны 60% нь далайн тээвэрлэлтэд өнгөрчээ. Гэсэн ч эсрэг талд улс орнуудын хил гаалийн дэд бүтэц, технологи зэрэг үзүүлэлтүүд сайжрав.

Харин Монгол

2018 онд Монгол тус жагсаалтад 2.4 оноогоор 167 орноос 129-т жагсаж байв. Харин энэ удаад 97-д бичигдсэн ч 31 орон хасагдсан гэдгийг санах хэрэгтэй. Онооны хувьд 2.4-с 2.5 болж 0.1 функтээр нэмэгджээ. Үргэлжлүүлэн, Монгол шиг далайд гарцгүй оронд хамгийн том асуудал нь тээвэрлэлтийн дэд бүтэц сул байгаа явдал. Тус тайланд дурдсанаар Монголд боомтоор ачаа бараа орж ирэх дундаж хугацаа нь 25 өдөр байдаг аж.

Эцэс нь… ЗГ-аас гаалийн үйлчилгээг цахимжуулж чирэгдэл багатай болгосон зэргээр логистикийн салбарын хөгжлийг ахиулах алхам хийж байгаа ч уг шинэчлэлүүд нэвтрэх гэж асар удсаар.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.