• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 8 сарын 22, 2023
Зах зээл

$1 тэрбумын газрын тос боловсруулах үйлдвэр яригдаж эхлээд 7 жил өнгөрлөө

yld
С.Ангирмаа
8 сарын 22, 2023
8 сарын 22, 2023

Одоогоос 7 жилийн өмнө $1 тэрбумаар газрын тосны боловсруулах үйлдвэр барихаар болж байв. Гэтэл бид энэ оны эхний 7 сард л гэхэд $1.1 тэрбумыг импортын газрын тосонд зарцуулжээ. Өнөө үйлдвэр юу боллоо?

Үүх, түүх

2016 онд ЗГ Энэтхэгийн Эксим банкнаас газрын тос боловсруулах үйлдвэр барих $1 тэрбумын зээл авсан юм.

  • Аварга хүчин чадал: Уг үйлдвэр нь тооцооллоор жилд 1.5 сая тн газрын тос боловсруулж, Евро стандартын 560 мянган тн шатахуун, 670 мянган тн дизель түлш, 107 мянган тн шингэрүүлсэн шатдаг хий болон бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэх аж.
  • Гялтганасан төсөөлөл: Үйлдвэр ашиглалтад орсноор ДНБ 10%, боловсруулах аж үйлдвэрлэл 2 дахин нэмэгдэх боломжтой. Түүнчлэн уг бүтээн байгуулалт хийгдсэнээр валютын гарах урсгал 20%, долларын ханш 18%-25% тус тус буурах учиртай.

Хөрсөн дээр буувал

Харин яг одоогийн гүйцэтгэлийг харвал ямартай ч Сайншандаас үйлдвэрийн байршил хүрэх 17.5 км хүнд даацын авто зам, 27 км төмөр зам, цахилгаан дамжуулах агаарын шугам зэрэг дэд бүтцийн ажлууд дууссан. Гэхдээ өнгөрсөн оны 3-р сарын байдлаар төслийн ерөнхий гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт дуусаагүй л байв. Юу ч болсон бай уг үйлдвэр 2025 онд ашиглалтад орох юм гэсэн.

  • Ингэснээр: Бид хэрэгцээнийхээ 70%-ийг дотоодоосоо хангах юм. Өөрөөр бол бид 2022 онд $1.7 тэрбумын газрын тос импортолсон бол энэ тоо $0.5 тэрбум болтлоо буурах боломжтой гэсэн үг.
  • Бонус: Түүнчлэн газрын тосны бүтээн байгуулалтад Энэтхэгтэй хамтарч байгаа тул уул уурхайн салбарт тэдний ХО-ыг татаж, 2024 он гэхэд Энэтхэг рүү коксжих нүүрс тээвэрлэж эхлэх төлөвлөгөөтэй байгаа.
  • Шинэ мэдээ - Хойшлолт: Харин өнгөрсөн 7 хоногт Эксим банктай байгуулсан $1 тэрбумын зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулж, 2 багц ажлын гэрээний үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацааг дахин 7 жилээр сунгахаар болоод буй.

Эцэст нь… Газрын тосны үйлдвэр ашиглалтад орж байгаа нь олон эерэг өөрчлөлтийг авч ирэх ч маш хурдтайгаар ажиллахгүй бол 2025 онд багтаж ашиглалтад орохгүй байх, зээлийн төлөлтийг дахин дахин хойшлуулах асуудал үүсэж болзошгүй нь. Мэдээж энэ хооронд бид газрын тосоо импортолсоор байна шүү дээ.  

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.