Монгол Улс цахим мөрийтэй тоглоомын эсрэг идэвхтэй тэмцэж байна. Энэ төрлийн зөвшөөрөл авсан этгээдүүд чинь бүр татвараа ч төлдөггүй юм байна, нөхөөд!
⁉️ Юу болов оо?
Өмнө нь 1xbet-тэй холбоотой 25 домэйн болон өөр 9 вэбсайтыг хааж, цахим орчинд мөрийтэй тоглоомыг сурталчилдаг 100 гаруй хаяг, группүүдийг хаах хүсэлт явуулсан. Энэ удаад бүр ноцтой. Цахимаар төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхэлдэг ААН-үүд орлогын албан татвараас гадна, ₮36 саяын онцгой албан татвар төлөх ёстой.
🇲🇳 Хэдэн мянган Монгол
Дээрх 3 платформын өнгөрсөн сарын хандалтыг харвал нийт дүнгээрээ 93 мянгыг давжээ. Зөвхөн өнгөрсөн сарынх шүү, жил биш. Эндээс MELBET-н статистикийг нарийн харвал нийт платформын хандалт 100% Монголоос бөгөөд хандагсдын 57.26% нь эрэгтэй, 42.74% нь эмэгтэй, хамгийн их ханддаг насны бүлэг нь 25-34 насныхан байна. Эндээс нээрээ л залуучуудын дунд цахим мөрийтэй тоглоом газар авсан нь харагдаж байгаа биз?
Эцэст нь… Бид цахим бооцоот, мөрийтэй тоглоом, казино зэргийг оруулна, хориглоно гэж талцахаасаа илүү хамгийн түрүүнд зохицуулалт, хууль эрх зүйн орчин, татварын асуудлаа нэг тийш болгочихмоор байна.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.