Гэрт ойр, сэтгэлд ойр CU (CUMN)-гийн нээлттэй компани болсноос нь хойших анхны санхүүгийн тайлан гарчээ. Хөрөнгө оруулагчдад амласан амлалтаа биелүүлж үү харцгаая.
IPO хийхээс өмнөх жилүүдэд: Борлуулалт өссөн ч алдагдалтай хэвээр
2018 он: ₮5.7 тэрбумын борлуулалт, 320 мянган үйлчлүүлэгч, ₮5.9 тэрбумын алдагдал
2019 он: ₮37.5 тэрбумын борлуулалт, 886 мянган үйлчлүүлэгч, ₮11.3 тэрбумын алдагдал
2020 он: ₮45.3 тэрбумын борлуулалт, 401 мянган үйлчлүүлэгч, ₮15.7 тэрбумын
алдагдал
IPO-гийн дараа: Борлуулалтын таамаглалаа давуулжээ
2021 он: Өнгөрсөн онд ₮89 тэрбумын орлоготой ажиллана гэж тооцоолж байсан бол ₮94 тэрбумын борлуулалт хийж 5.6%-иар давуулсан
байна. Түүнчлэн, IPO хийснээс хойш нийт хөрөнгө нь 2 дахин өсөж, ₮120 тэрбум болсон аж. Гэсэн ч ашиггүй хэвээр буюу ₮15.6 тэрбумын алдагдалтай ажилласан ба харин авууштай нь ₮20 тэрбум байна гэж таамагласнаасаа бага алдагдал хүлээжээ.
Ирээдүйн таамаглал нь
Ирэх онд анх удаагаа ашигтай буюу ₮8 тэрбумын ашиг олно гэж тооцоолсон аж. Борлуулалтын төлөвлөгөөгөө давуулж, тооцоолсноосоо бага алдагдал хүлээсэн гэхээр ирэх жил гэхэд ашигтай ажиллаж магадгүй л юм байна даа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.