• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 9 сарын 27, 2024
Эдийн засаг

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид төгрөгөөр хөрөнгө оруулалт хийх суурь нөхцөл бүрдэнэ

yld
С.Ангирмаа
9 сарын 27, 2024
9 сарын 27, 2024

Монголбанк 2025 онд төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн төслийг танилцууллаа. Юу, юу тусгасныг шинжье. 🔍

⚖ Үндсэн 3 чиглэл 

Одоо бол манай эдийн засаг Ковид-19 цар тахлын нөлөөтэй хүндрэлүүдээ даваад байна. Улмаар энэ оны эхний хагаст 5.6% өссөн бол Монголбанкны тооцооллоор 2025 онд 7.3% өсөх төлөвтэй байна. Иймдээ ч Монголбанк энэхүү өсөлтийг дунд хугацаанд тогтвортой хадгалахад чиглэсэн мөнгө, санхүүгийн бодлогыг хэрэгжүүлж ажиллах юм. Тэдний төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл 3 хэсгээс бүрдэж буй. 

  • 📉 I хэсэг - Зорилтот түвшин -1 нэгж: Одоо бол Монголбанкны инфляцын зорилтот түвшин 6% (±2) байгаа. Тэгвэл 2027 оноос инфляцын зорилтыг 5% болгож бууруулах юм. Энэ нь эдийн засгийн өсөлтийн тогтвортой байдлыг дэмжих, иргэдийн бодит орлогыг хамгаалах зорилготой.
  • 🤸‍♂️ Уян хатан ханш: Цаашлаад, төгрөгийн ханш эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцэн уян хатан тогтох ёстой тул ГВУН-ийн хүрэлцээт байдлыг хадгална. Ингэснээр гадаад шокт хурдан хариу үйлдэл үзүүлэх боломжтой болно гэсэн үг. Сонирхуулахад, Монголбанк оны эхний хагаст төгрөгийн ханшийн огцом хэлбэлзлийг бууруулах зорилгоор нийт $238 саяыг валютын захаас татжээ.

🤝 II хэсэг - Банкны салбарыг дэмжинэ

Энэ хэсэгт тусгагдсан арга хэмжээнээс онцлоход, ОУ-ын санхүүгийн байгууллагын арилжааны банк дахь хувь эзэмшил нь банкны хуульд заасан хязгаарлалтад хамаарахгүй байх хуулийн өөрчлөлт оруулах аж. Өөрөөр хэлбэл, системийн нөлөө бүхий банкнууд IPO хийсэн ч гадаадын хөрөнгө оруулагчдын оролцоо дутмаг байгаа тул банкны 1 хувьцаа эзэмшигч нийт хувьцааны 20%-иас дээш хувийг эзэмшихгүй байх заалт ОУ-ын санхүүгийн байгууллагад хэрэгжихгүй байх өөрчлөлт оруулах нь. 

III хэсэг - Гадаадын хөрөнгө оруулагч ➡ ₮

Энэ хэсгийн хамгийн чухал нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид төгрөгөөр хөрөнгө оруулалт хийх суурь нөхцөлийг бүрдүүлэх явдал. Үүний хүрээнд банкны хадгаламжийн сертификат дээрх хуулийн өөрчлөлт хийх юм. Учир нь хадгаламжийн сертификат уламжлалт, буцаан дуудах болон хоёрдогч зах зээлд арилжаалах боломжтой байдаг ч манай банкнууд зөвхөн уламжлалт буюу хөрвөх чадвар багатай, тогтмол хүүгийн түвшинтэй хадгаламжийн сертификат гаргадаг. 

  • ❓ Ач холбогдол нь юу вэ? Ер нь бол хөрөнгө оруулагчид төгрөгөөр хөрөнгө оруулалт хийдэг болох нь төгрөгийн тогтвортой байдал, дотоодын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, ГВУН-ийг хадгалах зэрэг эерэг нөлөөтэй. Энэ хүрээнд мөнгөний захад ЗГ-ын үнэт цаасыг тогтмол арилжаалахад шаардлагатай орчныг ч бүрдүүлэх юм.

Эцэст нь… Ирэх онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөлд нэлээд хэдэн чухал зүйл тусгагджээ. Одоо ажил хэрэг болох л чухал байна даа.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.