
Өнгөрсөн 7 хоногт Монголын Хөрөнгийн Бирж (MSE)-д бүртгэлтэй томоохон компаниудын хувьцааны үнэ дээшээ хөдөлж зах зээлийн үнэлгээ түүхэн дээд түвшиндээ хүрсэн. Улмаар Монгол Улс ₮3 их наяд давсан үнэлгээтэй 2 компанитай болоод байна.
🤑 ₮3 их наядын сунгаа ба Таван толгой ХК
Зах зээлийн үнэлгээний өөрчлөлтийг Таван толгой ХК (TTL) дангаараа манлайллаа. Тус компанийн хувьцааны үнэ ердөө ганцхан 7 хоногийн дотор 37.7% огцом өсөж зах зээлийн үнэлгээ нь ₮3.2 их наядад хүрснээр ХААН Банк (KHAN)-ийг гүйцэж, МХБ-ийн хамгийн өндөр үнэлгээтэй компани боллоо. Ингэснээр манай зах зээл түүхэндээ анх удаа ₮3 их наядаас дээш үнэлгээтэй 2 гигант компанитай болж байна.
📈 Өсөлт ба бууралтыг чиглүүлэгчид
ТОП-20 индексээс өссөн 12 компанийн эгнээг Монголын Хөрөнгийн Бирж болон Голомт Банк (GLMT) үргэлжлүүлсэн бол ХасБанк (XAC), Монложистикс Холдинг (MLG)-ийн хувьцааны үнэ ч нэлээд өсөв.
Эцэст нь... ТОП-20 индексийн нийт үнэлгээ ийнхүү түүхэн рекорд тогтооход уул уурхай болон банкны салбарын идэвхжилт гол хөдөлгүүр боллоо. Томоохон компаниудын санхүүгийн чадавх бэхжиж, хөрөнгө оруулагчдын итгэл өндөр байгаа нь дотоодын хөрөнгийн зах зээл шинэ чанарт шилжиж байгааг илтгэж байна.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.