
Бид олон нийтэд нээлттэй компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлаар яригдсан зүйлсийг уншигчдадаа ойлгомжтой, дэлгэрэнгүй хүргэх зорилгоор “LP Transcript” буюу хурлын тэмдэглэлийн контент гаргадаг билээ. LP Transcript-н ээлжит дугаараар Бодь Даатгал ХК (BODI)-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын (ХЭХ) тэмдэглэлийг хүргэж байна. Тухлан сууж, таалан уншина уу!
📅 2026 оны 4 сарын 20
⏲ 11:00 минут
📍 Цахим хурал
Бодь Даатгал ХК-ийн 2026 оны ээлжит ХЭХ-ыг ТУЗ-ийн дарга Б.Билэгт нээж үг хэлэв. Ингэхдээ тэрээр ХЭХ-даа оролцсон нийт хувьцаа эзэмшигчдэд талархал илэрхийлж, энэхүү ХЭХ-ыг даргалах Бодь Даатгал ХК-ийн Гүйцэтгэх захирал А.Энхжаргалыг урилаа.
ТУЗ-ийн Б.Билэгт даргадаа баярлалаа. Бодь Даатгал ХК-ийн нийт хувьцаа эзэмшигчид, ТУЗ-ийн дарга, бусад гишүүд болон хуралд оролцож буй нийт хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе. Бодь Даатгал ХК-ийн ХЭХ албан ёсоор 11 цаг 28 минутад эхэлж байна. Хурлын дарааллын дагуу хурлын ирцийг бүртгэх үйл ажиллагааг эхлүүлнэ үү хэмээн тооллогын комиссыг урьж байна.
Нийт хувьцаа эзэмшигч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. 2026 оны 4-р сарын 20-ны өдрийн Бодь Даатгал ХК-ийн ХЭХ-ийн хурлын тооллогын комиссын тогтоол гарсан байна. Дугаар №1 Улаанбаатар хот. Компанийн тухай хуулийн 67, 69.1, 69.2 болон Бодь Даатгал ХК-ийн дүрмийн 4.7, Бодь Даатгал ХК-ийн ХЭХ-ын тооллогын комиссын дүнг үндэслэн тогтоох нь.
Тооллогын комиссын багтаа баярлалаа. Ингээд хурлын ирц маань бүрэн бүрдсэн, хүчин төгөлдөр байх тул ХЭХ-ыг албан ёсоор нээснийг та бүхэнд мэдэгдье. Тиймээс хурлыг даргалагч Гүйцэтгэх захирал А.Энхжаргал миний бие өнөөдрийн хурлаар хэлэлцэх асуудал буюу хурлын дэгийг та бүхэндээ танилцуулахад бэлэн боллоо. Өнөөдрийн хурлаар нийт 6 асуудлыг танилцуулах болон хэлэлцүүлж батлуулахаар байна.
Хурлаар хэлэлцэх асуудлууд болон хурлын дэгийг доорх хэсэгт харуулав.
Хурлын хэлэлцэх асуудлууд болон хурлын дэгийг танилцуулсны дараа хамгийн эхний хэлэлцэх асуудал болох компанийн 2025 оны санхүү, үйл ажиллагааны үр дүнг Бизнес хөгжил хариуцсан захирал М.Мөнхбаатар танилцууллаа.
Юуны өмнө ХЭХ-д хүрэлцэн ирсэн нийт хувьцаа эзэмшигч, удирдлагын баг болон ажлын албаныханд энэ өдрийн мэндийг хүргэе. Компанийн 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн үйл ажиллагааны талаар танилцуулгыг танилцуулахад бэлэн болсон байна.
Нийт хөрөнгө: Даатгалын зах зээлийн нийт хөрөнгийн хэмжээ өнгөрсөн онд өмнөх оны мөн үеэс 16.4% өсөж ₮771.3 тэрбумд хүрчээ. Энэ нь 2021 оны мөн үетэй харьцуулахад 81.3%-иар өссөн үзүүлэлт нь Үүний 87.4% буюу ₮674.4 тэрбумыг ердийн даатгалын компаниуд бүрдүүлж байна. Харин Бодь Даатгал ХК-ийн нийт хөрөнгө 2025 оны III улирлын байдлаар ₮47.7 тэрбумд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 16.6%-иар өссөн үзүүлэлт болжээ. Энэхүү өсөлтөд даатгалын үйл ажиллагааны цэвэр ашиг, хөрөнгө оруулалтын өсөлтүүд голлон нөлөөлсөн байна. Мөн Бодь Даатгал ХК-ийн нийт хөрөнгө 2020 онтой харьцуулахад 47.6%-ийн өсөлт үзүүлжээ.
Ашигт ажиллагаа: Бодь Даатгал ХК-ийн цэвэр ашиг сүүлийн жилүүдэд тогтмол өссөөр байна. Тухайлбал, компани 2023 онд ₮1.34 тэрбум, 2024 онд ₮2.55 тэрбумын цэвэр ашигтай ажилласан бол 2025 онд цэвэр ашгийн хэмжээ даруй 2.1 дахин өсөж ₮5.4 тэрбумд хүрсэн. Үүний нөлөөгөөр нийт хөрөнгө өмнөх оноос 10%-иар өсөж ₮45.5 хүрсэн бөгөөд өөрийн хөрөнгө мөн адил нэмэгдсэн байна. Цаашлаад, 2025 онд өөрийн хөрөнгийн өгөөж өмнөх оноос 6.4 нэгж хувиар өсөж 26.2%-д, активын өгөөж 2.3 нэгж хувиар нэмэгдэж 8.4%-д хүрсэн нь ашигт ажиллагаа сайжирч буйг харуулж байна.

2025 оны голлох үзүүлэлтүүд: 2025 оны жилийн эцсийн байдлаар компанийн санхүүгийн үндсэн үзүүлэлтүүд өмнөх оны мөн үетэй харьцуулахад мэдэгдэхүйц өсөлт үзүүлсэн байна. Тодруулбал, нийт хураамжийн орлого 34.8% өсөж ₮43.2 тэрбумд, хөрөнгө оруулалтын орлого 27.7% нэмэгдэж ₮3.7 тэрбумд, эрсдэл андеррайтингийн бодлого хэрэгжүүлснээр нийт нөхөн төлбөр 0.7%-иар буурч ₮11.1 тэрбумд, цэвэр хураамжийн орлого 5.9%-иар өсөж ₮23.5 тэрбумд, цэвэр ашиг 112.2% нэмэгдэж ₮5.4 тэрбумд тус тус хүрчээ.
Харьцаа үзүүлэлт: Манай компани 2021 оноос эхлэн эрсдэлд суурилсан андеррайтингийн бодлогыг оновчтой, тасралтгүй хэрэгжүүлснээр хохирлын харьцааг бууруулж чадсан. Тухайлбал 2022 онд хохирлын харьцаа 73%-тай байсан бол энэ үзүүлэлт 2025 онд 49% болж буурчээ. Санхүүгийн Зохицуулах Хороо (СЗХ)-оос тогтоосон зохистой хохирлын харьцаа 30%-иас 75% хооронд байдаг бол Бодь Даатгал ХК-ийн хохирлын харьцаа 49% байгаа нь бодлогын оновчтой хэрэгжилтийн үр дүнг илтгэж байна.
Өр төлбөрийн бүтэц ба Нөөц сан: Өнгөрсөн 2025 онд Бодь Даатгал ХК хуримтлагдсан ашгаа 45.2%-иар өсгөж ₮9.3 тэрбумд хүргэсэн байна. Мөн нөөц сангийн хэмжээг нэмэгдүүлснээр санхүүгийн тогтвортой байдлаа бэхжүүлэн ажилласан юм.

Орлогын тайлан: Орлогын тайлан нь цэвэр хураамж, орлогод тооцсон хураамж, цэвэр нөхөн төлбөр, үйл ажиллагааны зардал, гэрээний зардал, татварын дараах цэвэр ашиг, алдагдал гэсэн 6 үндсэн үзүүлэлтээс бүрдэж байна. Сүүлийн 4 жилийн хугацаанд компани цэвэр хураамжийг дангаар өсгөхөөс илүүтэйгээр эрсдэлд суурилсан андеррайтингийн бодлогыг сайжруулж, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх чиглэлд төвлөрч ирсэн. Үүний үр дүнд 2025 онд цэвэр хураамжийн орлого 2024 оноос тодорхой хэмжээнд өссөнөөс гадна орлогод тооцсон хураамж ₮1 тэрбумаар нэмэгдсэн байна.
Мөн компани хамгийн гол үзүүлэлт болох цэвэр нөхөн төлбөрийн үйл ажиллагаанд онцгойлон анхаарч, тус үзүүлэлтийг ₮7.8 тэрбумд хүргэсэн. Түүнчлэн технологи болон бусад үйл ажиллагааны хүрээнд шаардлагатай зардлуудыг оновчтой гарган, үр ашгийг нэмэгдүүлжээ. Гэрээний зардлын хувьд жилийн эцсийн байдлаар ₮3.2 тэрбумд барьж ажилласан. Улмаар 2022 онд ₮1.3 тэрбумын алдагдалтай байсан даатгалын үйл ажиллагаа 2025 онд мэдэгдэхүйц сайжирч, ₮5.4 тэрбумд хүрээд байна.

Төлбөрийн чадвар: Төлбөрийн чадварын хувьд бол 2022 оны IV улирлыг 2025 оны IV улиралтай харьцуулахад үзүүлэлтүүд тогтвортой сайжирсан байна. Өнгөрсөн оны байдлаар төлбөрийн чадвар хэвийн, төлбөрийн чадвар сайтай гэсэн үзүүлэлт дээр хадгалагдаж байгаа нь компанийн санхүү, үйл ажиллагаа тогтворжсоныг илтгэж байна.
2025 оны онцлох үйл явдал: Өнгөрсөн 2025 онд дараах 12 онцлох үйл ажиллагааг Бодь Даатгал ХК амжилттай хэрэгжүүлжээ.


Дүгнэхэд: 2025 онд Бодь Даатгал ХК цэвэр ашиг ₮5.4 тэрбумд хүрсэн эерэг үр дүн гарсан байна. Программ хангамжийн чиглэлд дотоод үйл ажиллагааг системтэй хөгжүүлэх зорилгоор хотын ERP системийг нэвтрүүлж, сайжруулсан бөгөөд ажилтнуудад илүү ойлгомжтой, үр ашигтай байдлаар шинэчлэлийг хэрэгжүүлжээ. Мөн өнгөрсөн онд даатгалын зах зээлд Бодь апп болон шинэ веб сайтаа илүү орчин үеийн шийдэлтэйгээр, амжилттай нэвтрүүлж ажиллалаа.
2025 оны жилийн эцсийн компанийн санхүүгийн үр дүн, тайланг танилцуулсны дараа хурлын хэлэлцэх асуудлын дарааллын дагуу санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-өөс гаргасан дүгнэлтийг ТУЗ-ийн дарга Б.Билэгт танилцууллаа.
Компанийн 2025 оны жилийн эцсийн компанийн санхүүгийн үр дүн тайлан танилцуулсан Мөнхбаатар захиралдаа баярлалаа. Одоо ТУЗ-өөс гаргасан Бодь Даатгал ХК-ийн 2025 оны санхүүгийн тайлан, үйл ажиллагааны талаарх дүгнэлтийг та бүхэндээ танилцуулъя.
2025 онд Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлт 5.8% инфляцын түвшин 7.5% гарсан бол даатгалын салбарын цэвэр хураамж 15.6%-иар өссөн байна. Цэвэр хураамжийн өсөлтөд тээврийн хэрэгслийн даатгалын хураамж болон гэнэтийн осол, эмчилгээний зардлын даатгал, хөрөнгө болон хариуцлагын хариуцлагын даатгалын цэвэр хураамж өссөн нь голлох нөлөө үзүүлсэн байна. Бодь Даатгал ХК-ийн хувьд 2025 онд санхүүгийн гол үзүүлэлтүүд дараах байдалтай гарсан. Үүнд:
Үүний дараа хэлэлцэх асуудлын дарааллын дагуу 2 дахь асуудал болох 2025 оны санхүү, үйл ажиллагааны үр дүнтэй уялдуулан ногдол ашиг тараах тухай шийдвэрийг Гүйцэтгэх захирал А.Энхжаргал уншиж танилцуулав.
Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5 дахь хэсэг Бодь Даатгал ХК-ийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.12.12 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийг тус тус үндэслэн тогтоох нь:
Ингээд хурлаар хэлэлцэх асуудлын дарааллын дагуу 3 дахь асуудал болох компанийн Дүрмийн санг нэмэгдүүлэх тухай асуудлыг Гүйцэтгэх захирал А.Энхжаргал танилцуулсан юм.
Даатгалын зах зээл дээр одоогоор 18 ердийн даатгал, 3 урт хугацааны даатгал, 1 давхар даатгалын компани буюу нийт 22 компани үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн жилийн байдлаар 1 ердийн болон 1 урт хугацааны даатгалын компани шинээр нэмэгджээ. Ерөнхийдөө 22 компани өрсөлдөж буй даатгалын зах зээл нь жижиг ангилалд хамаарах бөгөөд ийм нөхцөлд өрсөлдөөн нэмэгдэхийн хэрээр компаниудын үйл ажиллагааг тэлэх, өрсөлдөх чадварт тодорхой сорилт, дарамт үүсэх боломжтой гэж үзэж байна.

Цаашдаа ердийн даатгал, урт хугацааны даатгалын компаниудын дүрмийн санг нэмэгдүүлэх асуудлыг хөндөж эхэлсэн. Одоогоор эцэслэн батлагдаагүй байгаа ч хэлэлцэж буй төслийн хүрээнд ердийн даатгалын компанийн дүрмийн сангийн хэмжээг эхний ээлжид ₮10 тэрбумд, урт хугацааны даатгалын компанийнхыг ₮8 тэрбумд хүргэх зэрэг санал яригдаж байна.
Тиймээс дүрмийн санг урьдчилаад нэмэгдүүлж байх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа бөгөөд энэ саналыг дэмжиж ажиллаж байна. Мөн энэ хүрээнд бодлого зохицуулагч байгууллагад саналаа тодорхой хэмжээнд хүргүүлсэн явж байна. Ингээд дүрмийн сангийн хэмжээг энэ жилийн ашигт ажиллагаа болон хуримтлагдсан ашгаасаа бүрдүүлэн ₮2,588,516,898-өөр нэмэгдүүлэх гэсэн саналыг ХЭХ-д оруулж ирж байна. Ингэж нэмэгдүүлснээр нэг бүрийн нэрлэсэн нэгж хувьцааны үнийг ₮36-т хүргэх боломж бүрдэх юм. Мөн дараах давуу талууд үүснэ. Тухайлбал:
Үүний дараа 4 дахь асуудал болох Бодь Даатгал ХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэхээр болсон бөгөөд тус асуудлыг Гүйцэтгэх захирал А.Энхжаргал танилцууллаа.
Компанийн дүрэмд үндсэн 3 өөрчлөлт оруулахаар санал оруулж байна. Эхний асуудал нь Бодь Даатгал ХК-ийн байршиж байгаа барилгын нэр албан ёсоор өөрчлөгдсөнтэй холбоотой компанийн дүрэм дээрх албан ёсны нэр, хаягийн асуудлыг өөрчлөх шаардлага үүссэн. Үүний хүрээнд компанийн дүрмийн 1.4-д заасныг одоо дараах байдлаар өөрчлөн найруулж байна.
Харин удаах асуудал бол дүрмийн сан нэмэгдүүлэхтэй холбоотой асуудалтай юм. Мөн нэгж хувьцааны үнийг өөрчилж дүрмээ шинэчлэн найруулж байна. Үүнийг танилцуулбал:
Дараагийн өөрчлөлт нь компанийн гүйцэтгэх удирдлагыг Гүйцэтгэх захирал хэрэгжүүлнэ гэх заалттай холбоотой. Үүнтэй холбогдох зүйл заалтуудын өөрчлөлтийг танилцуулахаас өмнө уг өөрчлөлтийн үндэслэлийг тайлбарлах нь зүйтэй гэж үзэж байна.
Компанийн гүйцэтгэх удирдлагын баг нь үйл ажиллагааны онцлогоос хамааран 6, 7 эсвэл 8 хүний бүрэлдэхүүнтэй байхаар зохион байгуулагддаг ба үүн дээр нэмэлтээр Ерөнхий нягтлан бодогч ордог. Эдгээр гүйцэтгэх удирдлагын бүрэлдэхүүнд аливаа өөрчлөлт орох, тухайлбал шинэ хүн томилох, солих эсвэл өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх зэрэг тохиолдолд зайлшгүй хороонд мэдэгдэх, тэр тусмаа шинээр томилж байгаа тохиолдолд хороонд мэдэгдээд хорооноос бас албан ёсоор зөвшөөрөл авах ийм зохицуулалт нь даатгалын багц дүрэм дээр заагдсан байдаг.
Тиймээс эхний ээлжид ТУЗ-ийн нэр дэвших хороогоор оруулаад дараа нь зөвшөөрөл авахаар хүсэлтээ явуулдаг. Энэ процесс нь багадаа 14 хоног, заримдаа бүр 21 хоног эсвэл нэг сар болох тохиолдол байдаг. Энэ нь нөгөө талдаа бидний үйл ажиллагаанд тодорхой хэмжээний цаг хугацаа алдах, зарим тохиолдолд боломжит нэр дэвшигчийн хугацаа алдах зэрэг сөрөг үр дагавруудыг бий болгодог. Нөгөө талаас хорооноос энэ зохицуулалт нь бодлого зохицуулагч газар нэгжийн хувьд хиймэл ачааллыг үүсгэж байгааг онцолж, дүрмийн холбогдох заалтыг өөрчлөн найруул гэх санал хэд хэдэн удаа тавьж байсан. Эдгээр үндэслэлээр бид дүрэмдээ дараах өөрчлөлтийг оруулж байна.
Үргэлжлүүлэн хэлэлцэх асуудлын 5 дахь асуудал болох ТУЗ-ийн гишүүдийг дэвшигчдийг сонгох нэр асуудлыг Гүйцэтгэх захирал А.Энхжаргал танилцуулав.
Компанийн тухай хууль болон дүрэмд ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүдийг 3 жилийн хугацаатай сунгаад явдаг. Энэхүү заалтын хүрээнд одоогийн ТУЗ-ийн гишүүдийн бүрэн эрхийн хугацааг сунгах эсэх асуудлыг та бүхэнд танилцуулж байна.
Монгол Улсын Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7 дэх заалт, 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэг удирдлага болон Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын Тооллогын комиссын 2026 оны 04 сарын 20-ны өдрийн 02 дугаар тогтоолын дүнг үндэслэн тогтоох нь:
Үүний дараагаар ТУЗ-ийн үйл ажиллагааны зардлыг хэлэлцэн, гарах шийдвэрийн төслийн хамт батлах асуудлыг Гүйцэтгэх захирал А.Энхжаргал танилцууллаа.
Сүүлийн 5 жилийн хугацаанд ТУЗ-ийн үйл ажиллагааны зардал дээр ямар нэгэн өөрчлөлт ороогүй бөгөөд тогтмол дүнгээр явж ирсэн байна. Харин энэ хугацаанд компанийн үйл ажиллагаа тодорхой хэмжээнд өргөжин тэлж, сайжирсан. Үүнтэй холбоотой ТУЗ-ийн үйл ажиллагааны зардалд тодорхой хэмжээнд бага зэргийн нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэж байна. Нөгөө талаас инфляцын өөрчлөлтөөр цалингийн асуудал жил болгон яригдаж, зарим компаниуд жилдээ 1-ээс 2 ч удаа цалингаа нэмэгдүүлж байна. Эдгээр хүчин зүйлстэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд өөрчлөлт оруулаагүй байсан уг асуудлыг шинэчлэн танилцуулж байна.

Зардлын дэлгэрэнгүй: ТУЗ-ийн даргын нэг жилийн цалинг ₮14.4 сая, ТУЗ-ийн ердийн 5 гишүүдийн цалинг ₮72 сая, ТУЗ-ийн хараат бус 3 гишүүдийн цалинг ₮48.6 саяар тус тус нэмэгдүүлэхээр төлөвлөсөн. Мөн сургалт хөгжил бусад үйл ажиллагаатай холбоотой зардлыг ₮17 саяд хүргэхээр байна. ТУЗ-ийн гишүүдийн сургалт хөгжилд тодорхой хэмжээний сургалтуудыг байнга авч байх хэрэгцээ шаардлагыг зөвхөн биднээс бус СЗХ-ноос тогтмол шаардаж, хэрэгжилт талаас нь хяналт тавьж байна. Энэ нь компанийн зохистой засаглалын хэрэгжилтийн үр дүнд эерэг, сөрөг нөлөөллийг бий болгодог тул зайлшгүй хэмжээнд тодорхой төсвийг батлаад зарцуулж явах нь зүйтэй юм. Ингээд ТУЗ-тэй холбоотой нийт зардлыг ₮152 саяар батлуулахаар та бүхэнд танилцуулж байна.
Энэхүү асуудлыг танилцуулсны дараа хурлын дэгийн дагуу хурлаас гарах шийдвэртэй холбоотой санал асуулгын процесс эхэлсэн юм. Үүнтэй холбогдуулан саналын хуудас бөглөх зааврыг Тооллогын комиссоос хувьцаа эзэмшигчдэд танилцууллаа. Үүний дараа хурлын дэгийн дагуу асуулт хариулт хүлээж авах үйл ажиллагаа эхлэв.
Асуулт хариултын хэсгийг Гүйцэтгэх захирал А.Энхжаргал удирдаж, хариулж оролцов.
Асуултад Гүйцэтгэх захирал А.Энхжаргал хариулав.
Ирэх жилүүдэд ногдол ашгийн хэмжээг нэмэгдүүлэх боломж байгаа ч хэд хэдэн хүчин зүйлийг харгалзан үзэх шаардлагатай байна. Тухайлбал, дүрмийн санг хамгийн багадаа ₮10 тэрбумд хүргэх шаардлага үүсэж байгаа бөгөөд үүнтэй холбоотой дараа жил дүрмийн санг дахин энэ дүнгээр эсвэл түүнээс арай өндөр дүнгээр нэмэгдүүлэх хэрэгцээ гарахыг үгүйсгэхгүй. Цаашлаад, жилийн эцсээр компани ямар үр ашигтай ажиллахаас хамаарч, сая дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж, ногдол ашгийн хэмжээг нэмэгдүүлэх эсэхийг шийдвэрлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Асуултад Бизнес хөгжил хариуцсан захирал М.Мөнхбаатар хариулав.
Ирэх жил ХЭХ-ыг танхимаар хийх бүрэн боломжтой. Гэхдээ компанийн хувьд технологийн дэвшлийг ашиглаад, тэгш хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх, ХЭХ-д хувьцаа эзэмшигчдийг илүү өргөнөөр оролцуулах үүднээс Би Ди Сек ҮЦК (BDS)-тай хамтран ажиллаж байна. Одоогоор танхимын хэлбэрээр хэлэлцэх нөхцөл бүрэн боломжтой байгаа ч дараа дараагийн ХЭХ-ыг хувьцаа эзэмшигчдээс гарсан саналыг үндэслэн танхимаар зохион байгуулах талаар удирдлагын баг болон бусад ажлын алба, холбогдох нэгжүүд анхаарч ажиллах боломжтой гэж үзэж байна.
Асуултад Гүйцэтгэх захирал А.Энхжаргал хариулав.
Өнгөрсөн жил 2024 онтой харьцуулахад ашигт ажиллагаа тодорхой хэмжээнд чамлахааргүй өсөлттэй гарсан байна. Энэхүү үзүүлэлтэд нөлөөлж байгаа хамгийн гол хүчин зүйл бол борлуулалт тодорхой хэмжээнд нэмэгдсэн явдал юм. Үүнтэй уялдаад өнгөрсөн жилийн удирдаж байсан хөрөнгө оруулалт, хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлэхэд оновчтой, тодорхой бодлогын асуудлуудыг хэрэгжүүлж эхэлсний үр дүнд хөрөнгө оруулалтын орлого 27.8%-иар нэмэгдсэн байна. Энэ нь ашигт ажиллагаанд тодорхой нөлөөг үзүүлсэн юм.
Нөгөө талаас зардлын менежментийг тодорхой хэмжээнд үр дүнтэй хэрэгжүүлж ирсэн. Санхүүгийн үзүүлэлтүүдийн хүрээнд үйл ажиллагааны болон бусад зардлыг төлөвлөсөн түвшнээс хэтрүүлэхгүйгээр, холбогдох газар нэгжүүд зардлаа оновчтой, хэмнэлттэй удирдаж ажилласны үр дүн юм. Дараагийн нэг хамгийн чухал нөлөөлсөн гол зүйл нь нөхөн төлбөрийн зардал тодорхой хэмжээнд буурсан явдал. Нөхөн төлбөрийн зардал буурснаар нөөц сан тодорхой хэмжээнд буурна. Энэхүү нөөц сангийн үзүүлэлт буурсан нь ашигт ажиллагаанд эерэг нөлөөллийг бий болгосон байна.
Нэмж дурдахад, 2023 оны 7 сард байгалийн гамшигт үзэгдэл буюу үерийн улмаас манай харилцагч нарт хэд хэдэн нөхөн төлбөрийн тохиолдол үүссэн. Үүнтэй холбоотойгоор холбогдох журам, зааврын дагуу нөөц санг бүрдүүлэн ажилласан. Эдгээр нь 2-3 томоохон хэмжээний, давхар даатгалтай тохиолдлууд байсан бөгөөд сүүлийн 2 тохиолдол нь 2025 онд эцэслэгдэн шийдвэрлэгдсэн байна. Нөөц сангийн дарамт буурсан нь 2025 оны үйл ажиллагааны ашигт эерэг үр дүн авчирсан байна.
Цаашид өмнө дурдсан үйл ажиллагааны зардлыг тогтмол түвшинд оновчтой, үр ашигтайгаар удирдах, хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлэх, орлогыг өсгөх замаар ашигт ажиллагааг дэмжих зэрэг бодлогын асуудлуудыг тасралтгүй сайжруулж, компанийн үйл ажиллагаанд хэрэгжүүлэн ажиллах шаардлагатай гэж харж байна.
Асуултад Гүйцэтгэх захирал А.Энхжаргал хариулав.
Бодлого стратегийн хүрээнд өнгөрсөн жил компанийн санхүүгийн үр дүн, санхүүгийн чадавх болон төлбөрийн чадварыг сайжруулах зорилгоор эрсдэлд суурилсан бодлогыг хэрэгжүүлж ажилласан. Үүний үр дүнд компанийн санхүүгийн үзүүлэлтүүд мэдэгдэхүйц сайжирсан байна. Тэгэхээр үүнд үндэслэн дараагийн жилүүдэд, ялангуяа энэ жилээс эхлэн зах зээл дэх байр сууриа бэхжүүлэх, үйл ажиллагааны цар хүрээг тэлэх, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэх зэрэг өсөлт, хөгжлийн чиглэлд төвлөрсөн стратегийн ажлуудыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Тэр дундаа өмнөх танилцуулгад дурдсанчлан технологийн хөгжилд онцгой анхаарч ажиллана. Технологийн хөгжил өдөр бүр хурдацтай өөрчлөгдөн шинэчлэгдэж байгаа энэ үед компанийн хувьд ч шинэ шийдэл, технологитой хөл нийлүүлэн дасан зохицох боломжийг бүрдүүлэх нь чухал гэж үзэж байна. Тиймээс энэ чиглэл рүү тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг аль болох үр өгөөжтэй хийхээр төлөвлөж ажиллаж байна.
Мөн ойрын хугацаанд биш юм гэхэд дунд болон урт хугацаанд үйл ажиллагааны зардлыг бууруулах, цаашлаад бүтээгдэхүүн үйлчилгээний хурд, чанар, хүртээмжийг сайжруулах ажиллана. Түүнчлэн зах зээлд эзлэх байр сууриа нэмэгдүүлэх зорилгоор 2026 оны төлөвлөгөөг амбицтай боловсруулж байна. Өнгөрсөн жилтэй харьцуулахад санхүүгийн гол үзүүлэлтүүд дээр 40%-иас дээш, цаашлаад 60%-70% хүртэл өсөлт бий болгохоор зорьж төлөвлөсөн. Нэмээд өнгөрсөн жилээс авхуулаад хэрэгжүүлж буй зарим ажлууд ч үргэлжилж байна.
Одоогийн байдлаар энэ 5-р сард хувь хүний эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэхэд бэлэн болоод байна. Мөн үүнээс гадна төлөвлөсөн хэд хэдэн шинэ бүтээгдэхүүнүүд үе шаттайгаар зах зээлд гаргахаар зорьж байна. Технологийн чиглэлд зөвхөн дан ганц энэ жил анхаараад өнгөрөх биш өнгөрсөн жилүүдээс эхлэн өөрсдийн боломжид нийцүүлэн хөрөнгө оруулалт тогтмол хийж ирсэн. Үүний үр дүнд өнгөрсөн жилийн 11 сард шинэ апп-аа зах зээл нэвтрүүлсэн. Тус апп нь даатгалын зах зээлд анхдагч шийдэл болж, олон төрлийн үйлчилгээг нэг дороос авах бүрдүүлснээрээ онцлог юм. Цаашид энэхүү апп-ыг илүү хөгжүүлж, боломжуудыг илүү нь өргөжүүлэх чиглэлд үргэлжлүүлэн ажиллахаар төлөвлөж байна.
Асуултын, хариултын хэсэг өндөрлөсний дараа тооллогын систем дээрх албан ёсоор санал хураах хэсэг хаагдаж, саналыг нэгтгэн, үр дүнг тооллогын комиссын дарга Х.Сарангоо танилцууллаа. Бодь Даатгал ХК-ийн саналын эрхтэй 231,931,348 ширхэг хувьцаанаас 88.61% буюу 205,510,132 ширхэг хувьцаа эзэмшиж буй 26 хувьцаа эзэмшигч хуралд оролцсон байна. Хурлаар дараах асуудлуудыг ердийн аргаар санал хураан шийдвэрлэв.
Хурлаар дараах асуудлуудыг кумулятив аргаар санал хураан шийдвэрлэв. Үүнд
5. Компанийн ТУЗ-ийн гишүүдийг шинээр сонгох тухай асуудалд хуралд оролцсон нийт хувьцаа эзэмшигчдийн 99.99% буюу 205,495,369 ширхэг хувьцаатай 18 хувьцаа эзэмшигч саналын хуудсаар хүчинтэй саналыг өгсөн байна. Ингээд ердийн гишүүдэд өгсөн саналаар ТУЗ-ийн ердийн гишүүнд нэр дэвшигчдийн нэрсийг танилцуулав.
Дараа нь хараат бус гишүүдэд санал өгсөн талаар ТУЗ-ийн хараат бус гишүүнд нэр дэвшигчдийн нэрсийг танилцуулав.
Бодь Даатгал ХК-ийн ХЭХ-ын тооллогын комиссын шийдвэрийг танилцуулж дууссаны дараа хурал үргэлжлэн ХЭХ-аас гарах тогтоолыг хэлэлцсэн бөгөөд холбогдох тогтоолын төслүүдийг Гүйцэтгэх захирал А.Энхжаргал танилцуулав.
Компанийн 2025 оны жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж, батлах тухай,
Үндэслэл: Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.11 дэх заалт, 62 дугаар зүйлийн 62.1.9 дэх заалт, ХЭХ-ын 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн тооллогын комиссын 2 дугаар тогтоолыг тус тус үндэслэн тогтоох нь:
Монгол Улсын Компанийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2.1 дэх заалт болон 62 дугаар зүйлийн 62.1.1 дэх заалтуудыг удирдлага болгон ХЭХ-ын 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн тооллогын комиссын 2 дугаар тогтоолыг тус тус үндэслэн тогтоох нь:
Монгол Улсын Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1 дэх заалтыг удирдлага болгон ХЭХ-ын 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн тооллогын комиссын 2 дугаар тогтоолыг тус тус үндэслэн тогтоох нь:
Монгол Улсын Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7 дахь заалт 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэг ХЭХ-ын 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн тооллогын комиссын 2 дугаар тогтоолыг тус тус үндэслэн тогтоох нь:
Монгол Улсын Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.13 дахь заалтыг удирдлага болгон хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын 2026 оны 4 1 дүгээр сарын 20-ны өдрийн тооллогын комиссын 2 дугаар тогтоолыг тус тус үндэслэн тогтоох нь:
Эцэст нь ХЭХ өндөрлөж, Гүйцэтгэх захирал А.Энхжаргал хуралд оролцсон хувьцаа эзэмшигчид, зохион байгуулагчдад талархал илэрхийлэн албан ёсны хаалтын үгийг хэлэв. Ингэснээр 13 цаг 07 минутад өндөрлөв.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.