• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 5 сарын 8, 2024
Зах зээл

“Voyage” савласан ус үйлдвэрлэгч “Эм Жи Эл Акуа” ХХК-ийн IPO-н анхдагч зах зээлийн арилжаа 7 хоногийн дараа эхэлнэ

yld
С.Ангирмаа
5 сарын 8, 2024
5 сарын 8, 2024

“Voyage” савласан усаараа олонд танигдсан “Эм Жи Эл Акуа” ХХК-ийн IPO-н анхдагч зах зээлийн арилжаа 7 хоногийн дараа буюу 5 сарын 15-нд эхлэх нь ээ. Лимонууд нь зах зээлд шинээр гарч буй IPO, бонд, ХБҮЦ-ны тоймыг хүргэдэг зарчмаараа 2024 оны анхны IPO болох “Эм Жи Эл Акуа” ХХК-ийн IPO-н мэдээллийг тоймлоё. 

IPO-н эргэн тойронд

Өмнө нь бид компанийн түүх, үйл ажиллагааны талаар хүргэсэн. Харин IPO-н хувьд компани олон нийтэд 26.73%-иа санал болгож ₮15.2 тэрбумыг татан төвлөрүүлэх юм. 

  • ₮174: Тэд нэгж хувьцаагаа 14.24% хямдруулсан үнээр буюу ₮174-өөр санал болгож буй. Компани нэмж гаргах энгийн хувьцааныхаа 80%-ийг стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдсэн 20%-ийг жижиг хөрөнгө оруулагчдад хувь тэнцүүлэн хуваарилах нөхцөлөөр санал болгож байгаа аж.
  • Зарцуулалт: Тэд олон нийтээс татан төвлөрүүлсэн санхүүжилтээ орон нутагт савласан цэвэр усны үйлдвэр нээх төслийн хөрөнгө оруулалт, том савлагаатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн шугам, тогны хэлбэлзлийн хяналтыг сайжруулах шинэ трансформатор, эргэлтийн хөрөнгийн дахин санхүүжилтэд зарцуулах юм.
  • Одоо & Дараа: Одоогоор уг компанийг шингэн хүнсний сав баглаа боодлын зах зээлд тэргүүлэгч үндэсний компани болох “Ти Эм Эл Трейд” ХХК 100% эзэмшиж байгаа бөгөөд IPO хийсний дараа эзэмшил нь 73.27% болох нь.

Онцлог хөтөлбөр

Манай хөрөнгийн зах зээлд компаниуд IPO хийгээд хоёрдогч зах зээл дээр гарах үед хувьцаа нь унасан тохиолдол цөөнгүй тохиосон. Тэгвэл “Эм Жи Эл Акуа” ХХК-ийн хувьд хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлснээс хойш 6 сарын хугацаанд анх гаргасан үнээс 15% болон түүнээс дээш хэмжээнд буурсан тохиолдолд ₮1 тэрбум хүртэлх үнийн дүнгээр үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх аж.

  • Нөлөө: Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх, хэт их хэлбэлзлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой буюу эрсдэлийн удирдлагын хэрэгсэл болох юм. Гэхдээ хөтөлбөрийн ашиг тус нь компанийн санхүүгийн чадавх, зах зээлийн нөхцөл байдал зэрэг янз бүрийн хүчин зүйлээс хамаарна.

Эцэст нь… Уг IPO-н үндсэн андеррайтераар Инвескор Капитал ҮЦК, туслах андеррайтераар Таван Богд Капитал ҮЦК тус тус ажиллаж буй. Тэгэхээр хөрөнгө оруулагч та бүхэн сайтар судалж, эрсдэлээ тооцсоны дараа эдгээр ҮЦК-иар дамжуулан анхдагч зах зээлийн арилжаанд оролцож болох нь байна шүү. 

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.