• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Эдийн засаг

Ирэх онд инфляц яах вэ? 

yld
С.Ангирмаа
6 сарын 13, 2025
6 сарын 13, 2025

Шинжээчид ирэх оны I улиралд инфляцыг 10%, бодит эдийн засгийн өсөлтийг 4.6% байна гэж таамаглаж байна. Энэ таамаг хэр зөрөх вэ гэдэг олон хүчин зүйлээс хамаарна. Сүүлийн 10 жилийн инфляцын хэлбэлзэл галзуу хулгана шиг л байлаа.

📌 Өсөж буурсаар өдийг хүрэв

2016 оноос хойших инфляцын датаг харвал 2017 он хүртэлх мөнгөний хатуу бодлого, түүхий эдийн үнийн тогтвортой байдлын нөлөөгөөр маш даруухан байв. Гэсэн ч 2018 онд мөнгөний бодлого зөөлрөхөд дээш цалгиж явсаар Ковид-19-д хэсэг алгадуулж шал арчиж, харин дууссаных нь дараа тэнгэр лүү цойлсон. Одоо харин инфляц 8.3%-тай байгаа ч сүүлийн жилүүдэд өргөн хэрэглээний барааны үнэ дунжаар 74.5% өссөн нөхцөл байдалтай байна даа. 

  • 🔻 Үүний зэрэгцээ иргэдийн худалдан авах чадвар буурснаар зээлийн үлдэгдэл нь сүүлийн 1 жилд л гэхэд 36.3% өссөн. 

⁇ Бид яах ёстой вэ? 

Инфляцыг өдөөхгүйгээр эдийн засгаа өсгөх зам нь бүтээмж, хөрөнгө оруулалт, экспорт гурвыг зэрэг хослуулах бодлого. Үүнийг дагаад төсөв нь хязгаартай байж, хөрөнгө оруулалтыг дэмжиж, гадаад валютын орлого нэмэгдэх учиртай. Харин бодит байдал дээр нүүрсний үнийн бууралтаас үүдэн гадаад худалдааны ашиг нь сүүлийн 3 жилд харагдаагүйгээрээ буурсан. Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх шинжгүй, ганц ГХО-тай зэсийн уурхай нь одоо ч хэрүүлтэй. 

  • 🔖 Нэмээд сүүлийн хэдэн жилийн төсөвт түүхий эдээс олох орлогыг хэтэрхий өндөр тусгаж баталдаг буюу тн тутмын үнийг ОУ-ын байгууллагуудын төсөөллөөс 12%-40% нэмж төсөөлдөг. Начир дээрээ өнөө үнэ нь төсөөллөөс нь хэт доогуур болох үед тооцоолсноосоо илүү хэмжээгээр гаргаж хаацайлах гэж оролддог нөхцөл байдал трэнд болоод удаж байна. 

Эцэст нь… Гаднаас орж ирэх орлого нь муудаад, нүүрс нь үнэгүйдээд, өргөн хэрэглээний бараа, импортын үнэ тэнгэрт хадаад бидний нөхцөл байдал сайнгүй л байна. Төр засаг маань ороо бусгаа байдлаа бушуу шийдэж асуудлууд руугаа яаралтай ханцуй шамлан ороосой билээ. 

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.