Бараг бүх байгууллага дээр энэ гэрээг тийшээ хүргээд өгөөч, энэ гэрээнд гарын үсэг зураад өгөөч гээд бөөн юм болдог доо? Тэгвэл энэ асуудалд шийдэл гарч иржээ. Юу вэ гэхээр… 👇
Дэлхийн жишиг
Гэрээ хэлэлцээр түргэн хурдан шуурхай бүтэх нь бизнесийн бүтээмжийг нэмэгдүүлдэг. Тиймээс дэлхий дахинд ухаалаг гэрээ гэх ойлголт хэдийнээ танил болжээ. Өөрөөр хэлбэл блокчэйн технологи дээр бүтээгдсэн бие даан гүйцэтгэх гэрээг ухаалаг гэрээ гэж нэрийдээд буй. Түүнчлэн гэрээний шинжилгээ, хэлэлцээрт зориулсан AI, нарийвчилсан тоон гарын үсэг зэрэг технологийн дэвшлүүд ч бий болсон билээ.
Монгол ч дутахгүй
Монголд ч Цахим засаг үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, УИХ-ын нэгдсэн чуулганаар төрийн үйлчилгээг цахимжуулж, бүх салбарт цахим хөгжлийг дэмжих зорилгоор нийт 109 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан.
Давуу тал нь юу вэ?
Мэдээжийн хэрэг гэрээг цахимаар байгуулах нь цаг хэмнэж, зардлыг бууруулна. Тодруулбал, суралцах гэрээ, СӨХ-ийн гэрээ, байгууллагынхаа ажилтны хөдөлмөрийн гэрээ гэх мэтийг цахимаар байгуулснаар бичиг хэргийн зардлаа 80% хүртэл хэмнэх аж. Түүнчлэн E-Geree.mn цахим гэрээний системийг ашигласнаар гэрээ, хэлцэл байгуулахад үүсдэг алдааг 80% хүртэл бууруулах боломжтой гэнэ. Улмаар тус системээр дамжуулан бүх баримт бичгийнхээ 44%-ийг нэг бүрийг нь дунджаар 15 минутад багтан баталгаажуулж болох нь ээ.
Эцэст нь… Толгой өвтгөдөг асуудал нэг нэгээрээ багасаж байгаа нь сайхан байна шүү. 😜 Гэснээс E-Geree.mn нь 100’000 ширхэг модыг тайрахаас хамгаалах буюу 4,166 тн цаасыг хэмнэх зорилгоор “Save 100K Trees” аяныг санаачилжээ. Дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл ЭНД дараарай.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.