E-Mongolia цахим систем хүүхэд хамгааллын Ekids цонхтой боллоо.
Тодруулбал, E-Mongolia цахим систем рүү нэвтрэхэд 16-аас доош насны хүүхэд бүртгэл үүсгэх боломжтой болсон ба Ekids цонх руу ороход таны хүүхдийн байршил шууд гарч ирэх юм. Ингэснээр, хүүхдийн байршлыг яаралтай үед эцэг эх болон тусламж үзүүлэх холбогдох газрууд руу илгээх болон цахим орчинд хүүхдийг аливаа зохисгүй агуулга бүхий контентоос хамгаалах, зөвлөгөө мэдээлэл өгөх, цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх заавар, зөвлөгөө бүхий мэдээллийг өгөх юм.
Энэхүү ажлын хүрээнд E-Mongolia болон Ekids-г дата шаардахгүй, үнэ төлбөргүй ашиглах боломжийг Цахим хөгжил, харилцаа холбооны яам (ЦХХХЯ) болон үүрэн холбооны оператор компаниуд буюу Мобиком, Скайтел, Юнител, Жи-Мобайл, Ондо компаниуд олгож буй.
EKids-д бүртгүүлэх:
E-Mongolia апп-д "Хүүхдээр нэвтрэх" гэсэн шинэ цонх нээгдсэн ба уг хэсэгт хүүхэд өөрийн регистрийн дугаарыг оруулснаар QR код гарч ирнэ. Уг кодыг E-Mongolia-н хэрэглэгч эцэг, эхийн аль нэг нь бүртгэлээрээ нэвтрэн уншуулснаар эцэг эх, хүүхэд хоорондоо холбогдох юм байна.
🔗EKids-д бүртгүүлэх дэлгэрэнгүй заавартай ЭНД дарж танилцаарай.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.