• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 12 сарын 20, 2024
Уул уурхай

Монголын литийн нөөц нэмэгдэж 680,000 тн-д хүрээд байна

yld
М.Хулан
12 сарын 20, 2024
12 сарын 20, 2024

Монголын литийн нөөц 2019 онд 650,000 тн орчимд тооцоологдож байсан бол сүүлийн үеийн судалгаагаар нийт нөөц нэмэгдэж 680,000 тн болсон байна. Литийн хайгуул дөнгөж л эрчимжиж байгаа тул цаашид өсөн нэмэгдэх боломжтой.  

🪨⛏️ Гарч ор, эрж хай!

Одоогоор Монголд литийн 13-14 илрэл байгаагаас 4 ордыг тогтоож, 13 байршилд хайгуулын ажил хийж буй. Газарзүйн байршлын хувьд Монгол орны хойд, баруун болон зүүн бүсэд буюу 2 хөрштэй ойролцоо байршдаг. Тус 4 ордоос Хөх дэл орд нь хамгийн өндөр буюу 151.3 мянган тн нөөцтэй аж. 

  • 🤔 Магадлал нь хэр өндөр билээ? Монголын литийн хайгуул сүүлийн 2 жилд идэвхтэй эрчимжиж байгаа ч бид алт, зэс, нүүрс хайдаг дайны хэмжээнд хайгуул хийж ч эхлээгүй байгаа. 2019 онд АМГТГ 2 литийн ордыг л бүртгэж байсан гэхээр 5 жилийн дотор нэмж 2 ордыг илрүүлсэн нь тийм ч муу үзүүлэлт биш.

🦄 Монголын лити ийм онцлогтой

Литийн үндсэн 2 төрлийн орд байдаг бөгөөд Монголоос чулуун ордын буюу пегматиттай холбоотой үүсдэг LiO2 силикат литийн орд олдох магадлал тун өндөр төдийгүй өдгөө илрүүлээд байгаа тус 4 литийн орд силикат литийн орд. Харин дэлхий даяар давслаг нуур байдлаар тогтсон литийн орд хамгийн түгээмэл байдаг аж. Тус төрлийн ордын литийн агууламж LiO2-нхоос хамаагүй бага тул чулуулаг орд нь ховорд тооцогдох нь аргагүй биз ээ. Олзуурхууштай зүйл нь Монголоос тус 2 төрлийн литийн орд олдох бүрэн боломжтой гэдэг. 

  • 🤑 Эдийн засгийн өгөөжөө харсан ч давслаг уснаас олборлодог литийг ууршуулах байдлаар лити гарган авдаг учраас дор хаяж 13 сарын ажил болдог төдийгүй Монгол шиг эрс тэс уур амьсгалтай орчинд ууршилт, жилийн хур тунадаснаас хамаараад тус төрлийн литийг хэрхэн олборлох нь маш сонирхолтой.
  • 🔮 Үүнээс ч сонирхолтой зүйл нь 2021 оноос хойш Ion Energy (ION) Дорноговь, Сүхбаатар аймгуудад нийт 100 мянган га талбайд литийн хайгуул хийж байгаа бөгөөд өнгөрсөн жил “Ургах наран” давслаг литийн хайгуулын төслөөс 918 мг/л агууламжтай лити илрүүлсэн байдаг. Энэ нь өнөөг хүртэл Монголд илэрсэн хамгийн өндөр агуулгатай давслаг лити гэгдэж буй.

Эцэст нь… Дэлхийн литийн эрэлт ирэх 10 жилд 2022 оныхоос 4 дахин өсөж 3.1 сая тн-д хүрэх төлөвтэй байгаа. Эрэлт хэд дахин нугарч буй уг ховор элементийн хамгийн ховор, хамгийн түгээмэл гээд аль аль нь Монголд байгаа нь батлагдсаар. Хайгуулаа эрчимжүүлэх нь эхний асуудал ч хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулахаа ярьж байхгүй бол ч…

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.