• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 11 сарын 1, 2022
Олон улс

Ричард Буанган Америкийг төлөөлж Монголд суух элчин сайдаар сонгогдлоо

yld
М.Хулан
11 сарын 1, 2022
11 сарын 1, 2022

Бид Америктай 1987 онд дипломат харилцаа тогтоож аль хэдийн 35 жилийг ардаа үджээ. Тэгвэл гуравдагч хөршийн илгээсэн 14 дахь элчин сайд Ричард Буанган 7 хоногийн өмнө үүрэгт ажилдаа ороод буй.

Ричард Буанган гэж хэн бэ?

Филиппин гаралтай Ричард Буанган нь Техас мужийн Остин хот дахь Сэйнт Эдвардын их сургуулиас Улс төр, Эдийн засгийн бакалаврын зэрэг хүртсэн. Тэрээр ажлын гараагаа 1999 онд Төрийн департаментаас эхлүүлж байв. Улмаар Бээжин дэх Америкийн элчин сайдын яам /ЭСЯ/-ны хэвлэлийн дэд атташе, хэвлэлийн төлөөлөгч, Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпеогийн гүйцэтгэх туслах, Парис болон Абижан хотуудад гадаад томилолтоор ажилласан зэрэг олон нийтийн дипломат ажиллагааны чиглэлээр мэргэшсэн дипломатч юм. 

Ирэх жилд

Өмнө дурдсанчлан түүний томилгоо 2 орны дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойтой давхцаж байгаа бөгөөд тэрээр өөрийн ажлын тайландаа дараах ажлуудыг хийхээр тусгажээ.

  • Эрчим хүчний бие даасан байдал: Монгол Улс ашигт малтмал болон цэвэр эрчим хүчний асар их нөөцтэй ба ирээдүйд цэвэр эрчим хүчний шилжилт эхлүүлэхэд тусална.
  • ЭЗ: Геостратегийн тулгамдсан асуудлыг харгалзан, ЭЗ-ийн хөгжлийг дэмжинэ.
  • Батлан хамгаалах салбарт: Цэргийн хамтын ажиллагаа бол 2 орны харилцааны тулганы чулуу учир НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд Монгол Улсын чадавхыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. 
  • Олон нийтийн дипломат ажиллагаа: Соёлын солилцоог дэмжиж Америкт суралцах хүсэлтэй Монгол залуусын боломжийг нэмэгдүүлэх зэрэгт онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийлжээ.

Дашрамд дурдахад тэрээр Америкаас манай улсад томилогдсон хамгийн залуу элчин сайд бөгөөд Гадаад харилцааны албаны ахлах ажилтан, Сайд-зөвлөх зэрэгтэй. Мөн Ричард Буанган нь Англи, Франц, Испани, Хятад хэлтэй.

Эцэст нь… Хятадад ажиллаж байсан туршлагатай мөн Хятад хэлтэй хүнийг Монголд суух элчин сайдаар зүгээр ч нэг томилоогүй биз ээ. 

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.