• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 1 сарын 29, 2024
Олон улс

Казакстаны 2 дахь том банк Kaspi Америкт IPO хийлээ

yld
М.Хулан
1 сарын 29, 2024
1 сарын 29, 2024

Казакстаны 2 дахь том банк Kaspi (KSPI) Америкт IPO хийж $17.5 тэрбумын үнэлгээтэйгээр хөрөнгө оруулагчдаас $1 тэрбумыг амжилттай босголоо. Ийнхүү тэд Nasdaq (^IXIC)-д бүртгэлтэй болсон Казакстаны анхны компани болов. 

  • Сонирхуулахад Kaspi 3 жилийн өмнө Лондоны хөрөнгийн бирж (FTSE)-д бүртгэлтэй болж байсан бол одоо Kазакстаны 2 хөрөнгийн бирж, Лондон, Америкт гээд 4 газар бүртгэлтэй компани болж байна.  

Элдэвтэй банкны супер апп

Kaspi хэдийгээр банк ч гэлээ технологийн салбарынхны хошуурч буй супер апп-ийг бүтээж түүнийхээ ачаар ч ОУ-д өргөжиж байгаа. Ингэхдээ хэрэглэгчдэд зориулагдсан Kaspi.kz, худалдаа болон энтрепренерүүдэд зориулсан Kaspi Pay гэх 2 төрлийн супер апп-ийг бүтээгээд буй. Өдгөө тус апп-ийг Казакстаны хүн амын 70% буюу 13.5 сая хүн хэрэглэдэг төдийгүй өнгөрсөн онд тус апп-аар хийгдсэн гүйлгээ Mastercard (MA), Visa (V)-р дамжсан гүйлгээг нийлүүлснээс  ч давсан байна. 

  • Товчоор: Супер апп гэж яриад байгаа апп нь Shoppy, E-Mongolia, StorePay, Tok Tok, iTrip шиг платформуудыг нэг дор багтаасан апп гээд ойлгож болно. Утасны багтаамжид ч ээлтэй сонсогдож байх чинь…
  • Хэрхэн мөнгө олдог вэ? Түүнчлэн тэд финтек, марктплэйс, төлбөр тооцоо гэсэн үндсэн 3 чиглэлээс орлого олдог. Сонирхолтой нь тэд банк хэр нь орлогынх нь ⅓-ийг финтек буюу банкны үйл ажиллагаанаас олсон орлого бүрдүүлэх бол дийлэнх нь цахим худалдаанаас орж ирдэг аж. Угаасаа Казакстандаа цахим худалдааны акул л юм байна лээ л дээ. 

Сүүлийн жилүүдэд Казакстаны технологийн салбар ОУ-д эрчтэй алдаршиж байгаа. Яаж, гээд харсан 5 жилийн өмнө Ерөнхийлөгч болсон Касым-Жомарт Токаев технологийг нэвтрүүлэх гол нь энтрепренер эдийн засаг гэгдэх ойлголтыг дэмжихэд ихээхэн анхаарсны гавьяа аж. Эзэн, заяа хоёул хичээсэн байдаг шүү. 

Эцэст нь… Манайд одоогоор гагцхүү уул уурхайн компаниуд л ОУ-ын бирж дээр бүртгэлтэй байгаа. Өнгөрсөн жил системийн ТОП-5 банк дотооддоо IPO хийгээд авсан. Цаашид өргөжөөд гадаад далайд ч гарах амбиц байгаа л байлгүй дээ. Тэгэхийн тулд Kaspi шиг супер апп бүтээх ч юм уу, ямартай ч технологиор хөшүүрэгдэж гадагшаа тэлэх бол боломж бол байгаа л юм байна.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.