Казакстаны 2 дахь том банк Kaspi (KSPI) Америкт IPO хийж $17.5 тэрбумын үнэлгээтэйгээр хөрөнгө оруулагчдаас $1 тэрбумыг амжилттай босголоо. Ийнхүү тэд Nasdaq (^IXIC)-д бүртгэлтэй болсон Казакстаны анхны компани болов.
Элдэвтэй банкны супер апп
Kaspi хэдийгээр банк ч гэлээ технологийн салбарынхны хошуурч буй супер апп-ийг бүтээж түүнийхээ ачаар ч ОУ-д өргөжиж байгаа. Ингэхдээ хэрэглэгчдэд зориулагдсан Kaspi.kz, худалдаа болон энтрепренерүүдэд зориулсан Kaspi Pay гэх 2 төрлийн супер апп-ийг бүтээгээд буй. Өдгөө тус апп-ийг Казакстаны хүн амын 70% буюу 13.5 сая хүн хэрэглэдэг төдийгүй өнгөрсөн онд тус апп-аар хийгдсэн гүйлгээ Mastercard (MA), Visa (V)-р дамжсан гүйлгээг нийлүүлснээс ч давсан байна.
Сүүлийн жилүүдэд Казакстаны технологийн салбар ОУ-д эрчтэй алдаршиж байгаа. Яаж, гээд харсан 5 жилийн өмнө Ерөнхийлөгч болсон Касым-Жомарт Токаев технологийг нэвтрүүлэх гол нь энтрепренер эдийн засаг гэгдэх ойлголтыг дэмжихэд ихээхэн анхаарсны гавьяа аж. Эзэн, заяа хоёул хичээсэн байдаг шүү.
Эцэст нь… Манайд одоогоор гагцхүү уул уурхайн компаниуд л ОУ-ын бирж дээр бүртгэлтэй байгаа. Өнгөрсөн жил системийн ТОП-5 банк дотооддоо IPO хийгээд авсан. Цаашид өргөжөөд гадаад далайд ч гарах амбиц байгаа л байлгүй дээ. Тэгэхийн тулд Kaspi шиг супер апп бүтээх ч юм уу, ямартай ч технологиор хөшүүрэгдэж гадагшаа тэлэх бол боломж бол байгаа л юм байна.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.