• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 2 сарын 29, 2024
Санхүү

Хүнсний салбарын ТОП-5 компани хөрөнгийн зах зээлийн 12.8%-ийг бүрдүүлж байна

yld
Г.Аминаа +1
    yld
    Г.Аминаа
    yld
    С.Ангирмаа
2 сарын 29, 2024

ТОП-20 компанийн зах зээлийн үнэлгээний 16.5%-ийг бүрдүүлэгч хүнсний салбарын 5 титаны 59.9 мянган хөрөнгө оруулагч болон тэднийг сонирхож байгаа Лимонууд анхаараарай! Тэдний 2023 оны үр дүнг тоймлох гэж байна шүү.

Том зургаар

АПУ (APU), Түмэн Шувуут (TUM), Монос Хүнс (MFC), Сүү (SUU), Газар шим үйлдвэр (GAZR) гэх энэ 5 ХК нийт ХЗЗ-ийн үнэлгээний 12.8%-ийг бүрдүүлж байгаа. Тэгвэл тус компаниудын 2023 оны дундаж өөрийн хөрөнгийн өгөөж 19.4%, медиан тооцсон P/E харьцаа 8.5, P/B харьцаа 1.9-тэй байна. Энэ тоог юу гэж ойлгох вэ?

  • Харьцуулна: Хэрэв та хүнсний салбарын акулуудад хөрөнгө оруулахаар сонирхож байгаа бол дээрх үзүүлэлтийг харьцуулах боломжтой. Жишээ нь, Сүү ХК-ийн P/B харьцаа хамгийн өндөр буюу 2.4, Түмэн Шувуут ХК-ийнх хамгийн бага буюу 1.4 байна.
  • Ногдол ашгийн хувьд: Монос Хүнснээс бусад 4 ХК нийт ₮57.8 тэрбумын ногдол ашиг тараана. Тэд дунджаар цэвэр ашгийнхаа 40.8%-ийг ногдол ашиг болгон тарааж байгаа хэрэг. Цааш компани бүрийг харвал,

АПУ: Ашиг дахиад л буурав

Бид хүнсний салбарын акулуудын тайланг тоймлох гэж АПУ ХК-ийг л хүлээлээ. Гэвч хамгийн их хүлээлт үүсгэсэн тэдний ашиг 7.5% буурч ₮116.4 тэрбумд хүрчээ. Учир нь,

  • Өртөг, зардал нэмэгдлээ: Тус онд тэдний борлуулалтын орлого 29.5% өсөж ₮1.1 их наядад хүрсэн ч борлуулалтын өртөг 30.8% өсөж ₮625.3 тэрбумд хүрч сөргөөр нөлөөлжээ. Нэмээд борлуулалт, маркетинг, ерөнхий болон удирдлагын зардал нь 46.9% нэмэгдэж ₮296.7 тэрбумд хүргэсэн аж.

4 ➡️ Ашиг пуужиндлаа

АПУ-гийн ашиг буурсан ч хүнсний 5 акулын нийт ашгийн 75.5%-ийг дангаараа бүрдүүлсэн. Харин бусад 4 ХК-ийн ашиг дунджаар 65.1% өсжээ. Онцлох ХК-иудыг дурдвал,

  • Ашиг тэнгэр өөд: Сүү ХК-ийн ашиг хамгийн их буюу 87.6% өсөж ₮15.6 тэрбумд хүрсэн бол нийт хөрөнгө нь 38% өсөж ₮121.2 тэрбумд хүрсэн байна.
  • Анхны жил амжилттай: Газар шим үйлдвэрийн ашиг 68.9% өсөж ₮7 тэрбум, хөрөнгө 76.8% өсөж ₮51.5 тэрбумд хүрсэн үзүүлэлтээр 2023 оныг үджээ.

Ийнхүү, энэ оноос эхлэн ТОП-20 индексэд 5-уулаа хөтлөлцөх болсон тэдний дийлэнх нь 2023 оныг ногоон өнгөтэйгөөр үдлээ. Бидний өдөр тутмын хэрэгцээг хангаж буй салбарт нээлттэй компаниуд нэмэгдэж байгаа нь сайшаалтай. Одоо барилга, ХАА, уул уурхай, эрүүл мэнд гээд ХЗЗ-д цөөхүүлээ байгаа бусад салбарын акулууд IPO хийх хэрэгтэй байна даа.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.