• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 8 сарын 14, 2023
Олон улс

Америкийн импортод эзлэх Хятадын хувь сүүлийн 20 жилийн түүхэн доод түвшинд хүрчээ

yld
М.Хулан
8 сарын 14, 2023
8 сарын 14, 2023

Америкийн импортод эзлэх Хятадын хувь тасралтгүй буурсаар 20 жилийн түүхэн доод түвшинд хүрлээ.

Худалдааны дайн ширүүссээр

Оны эхний 6 сарын байдлаар Америкийн нийт гадаад худалдааны эргэлтийн 13.3%-ийг л Хятад бүрдүүлжээ. Харьцуулахад, 2017 он буюу тус 2 улсын хооронд худалдааны дайн эхлэхийн өмнөх үед энэ үзүүлэлт 34.9% байжээ. Оронд нь тэд Мексик, Тайланд, Вьетнам, Энэтхэг зэрэг орнуудаас илүү их бараа бүтээгдэхүүн авах болжээ. Тухайлбал,

  • Ахиц: Өнгөрсөн 6-р сарын байдлаар Америкийн импортод Мексикийн эзлэх хувь Хятадынхтай зэрэгцэж ирээд буй. Импортын гол бүтээгдэхүүн нь машин, электрон бараа байв.
  • Худалдааны түнш: Улмаар 2023 оны эхний хагаст Мексик Америкийн импортын 15.7%-ийг бүрдүүлж тэргүүлсэн бол Канад 15.4%, Хятад 10.9%-ийг тус тус бүрдүүлжээ.

Шинэ сонголт

Тэгвэл Америк ер нь бараа бүтээгдэхүүнийг өөр хаанаас авч байна вэ?

  • Гар утас: Америкийн ухаалаг утасны импортын 80% гаруйг Хятад бүрдүүлдэг байсан ч Apple (AAPL) ухаалаг утасны үйлдвэрлэлээ Энэтхэгт төвлөрүүлэх болсноор Америкийн гар утасны импортод эзлэх Энэтхэгийн хувь өнгөрсөн жил 1.8% байснаас 5.3%-д болтлоо өсөв.
  • Чип: Вьетнам болон Тайланд Америкт чип импортлох эх үүсвэрүүд нэмэгдэж байгаа төдийгүй Америкийн томоохон чипийн туршилтын үйлчилгээ үзүүлэгч Amkor (AMKR) л гэхэд Вьетнамд чипийн үйлдвэр барихаа мэдэгдээд буй. Тэднээс гадна Израил, Япон, Нидерланд, Өмнөд Солонгос зэрэг орнууд Хятадын чипийн орон зайн төлөө өрсөлдөх болжээ.  

Эцэст нь… Америкийн Хятадад тавьж буй хориг арга хэмжээ үргэлжилсээр байвал Азийн бусад улсуудад илүү олон боломж гарч ирэх нь дээ. Харин манайд Америкт зарчихмаар юм байна уу?

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.