
Монголын виртуал хөрөнгийн (крипто) салбар анх үүссэн шигээ шуугиантай байхаа больсон. Сүүлийн тайлангаас харвал анхны хөөсрөл арилж, бодит агшилт болон санхүүгийн дарамт давамгайлжээ.
😶🌫️ 21 эзэнтэй 12 бирж: Хаалттай, төвлөрсөн бүтэц
Тус салбарт тусгай зөвшөөрөлтэй 12 бирж (ВХҮҮ) үйл ажиллагаа явуулж байгаа ч тэдгээрийн ард ердөө 21 хувьцаа эзэмшигч байна. Үүний 5 нь компанийнхаа 100%-ийг дангаараа, 9 нь 50%-99%-ийн хяналтын багцыг эзэмшдэг.
🧊🧊 Идэвхгүй байдал: Ердөө 2.4%
Энэ талбарт бүртгэлтэй харилцагчийн тоо 731,181-д хүрсэн ч сар бүр тогтмол арилжаанд оролцдог идэвхтэй хэрэглэгч ердөө 17,372 буюу 2.4% байна. Бүртгэлтэй иргэдийн 97.6% нь арилжаанаас бүрэн зайдсан эсвэл хөрөнгөө царцаажээ.
☯️ Дотоод болон гадаад арилжааны ялгаа
Дотоодын крипто зах зээлийн үнэлгээ ₮181.7 тэрбумд хүрч өссөн ч арилжааны 84.7%-ийг SPCFIN болон ARDX гэх хоёр койн эзэлж байна. Бусад 34 койн бараг арилжаалагдахгүй байгаа хэрэг.
🔻 Орлого буурч, алдагдал гүнзгийрэв
Хар тал нь, биржүүдийн нийт орлого ₮1.9 тэрбум болж өмнөх оноос 49.6% буурав. Уг нь зардлаа 42.3% танасан ч салбарын хэмжээнд ₮2.5 тэрбумын цэвэр алдагдалтай ажиллажээ. Мөн салбарын нийт эх үүсвэрийн 81.4% буюу ₮44.1 тэрбум нь өр төлбөр байгаа нь тус салбар санхүүгийн дарамтад орсныг илтгэнэ. Аяа, яа хэцүүхэн л байгаа юм байна даа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.