• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 4 сарын 3, 2023
Эдийн засаг

Дундаж болон медиан цалингийн зөрүү ихсэж ₮464.9 мянга боллоо

Өнгөрсөн оны IV улирлын байдлаар дундаж цалин жилийн өмнөхөөсөө 21.7% өсөж ₮1.75 сая болсон бол голч буюу медиан цалин 20.3% өсөж ₮1.29 саяд хүрсэн аж.

yld
С.Ангирмаа
4 сарын 3, 2023
4 сарын 3, 2023

Өнгөрсөн оны IV улирлын байдлаар дундаж цалин жилийн өмнөхөөсөө 21.7% өсөж ₮1.75 сая болсон бол голч буюу медиан цалин 20.3% өсөж ₮1.29 саяд хүрсэн аж. Улмаар дундаж болон медиан цалингийн зөрүү ихсэж ₮464.9 мянга боллоо.

Дундаж & Медиан

Дундаж цалин ₮1.75 сая байна гэхээр дийлэнх хүмүүс хэн, хаана тийм өндөр цалин аваад байгаа юм бэ, гээд гайхширдаг даа. Тэгэхээр бид дундаж цалинг медиантай андуурч ойлгоод байгаа хэрэг.

  • Медиан: Энэ нь манай нийт 1.2 сая ажилчдын яг тал нь медиан цалингаас их, үлдсэн тал нь багыг авч байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл ажил хийдэг Монголчуудын тал нь ₮1.29 саяас бага цалинтай гэсэн үг.
  • Харин: Дундаж цалин нь нийт цалингийн нийлбэрийг нийт ажилчдын тоонд хуваасан утга юм. Тэгэхээр маш өндөр цалин авдаг ажилчид их байх тусам дундаж цалин медиан цалингийн зөрүү ихсэх юм.

Орлогын тэгш бус байдал

Энэ онцлоод буй “зөрүү” нь өөрөө нийгмийн орлогын тэгш бус байдлын тусгал болдог. 2014 онд дундаж болон медиан цалингийн ялгаа ₮204.9 мянга байсан бол 2022 оны эцэст энэ зөрүү 2.3 дахин өссөн байна.

  • Нөлөө: Дундаж болон медиан цалингийн зөрүү ихсэх нь хүн амын цөөн хэсэг илүү өндөр цалин авч, орлогын тэгш бус байдал нэмэгдэж байна гэсэн үг. Цаашлаад бага цалинтай хүмүүсийн дунд ядуурлын түвшинг нэмж болзошгүй.
  • Түүнчлэн: Орлогын тэгш бус байдал нэмэгдсэнээр орлого багатай хүмүүсийн боловсрол эзэмших, орлогоо нэмэгдүүлэх боломж багасна. Цаашлаад бараа, үйлчилгээнд зарцуулах орлого нь багасаж хэрэглээний зардал нь буурснаар эдийн засагт сөргөөр нөлөөлөх юм.

Эцэст нь… Манайд цалингийн ялгаа маш өндөр. ОУ-ын байгууллагад ажиллагсдын цалин ₮5.2 сая байхад урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарт ажиллагчдын ₮1.1 сая байх жишээний. Энэ байдал л дундаж болон медиан цалингийн зөрүүг холдуулаад байгаа хэрэг. Тэгэхээр цалин багатай салбаруудыг хөгжүүлж орлогыг нь нэмэгдүүлэх замаар орлогын тэгш бус байдлыг бууруулах хэрэгтэй байна даа.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.