• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 11 сарын 21, 2024
Судалгаа

2025 онд ипотекийн зээлийн эх үүсвэрийг ₮1.2 их наядад хүргэнэ

yld
С.Ангирмаа
11 сарын 21, 2024
11 сарын 21, 2024

Орон сууцны ипотекийн зээлийг сонирхож байгаа хүмүүст сонирхолтой судалгааны тойм хүргэе ээ. 2013 оноос хойших 11 жилийн хугацаанд юу болоод байна вэ? 

₮9 их наяд ➡️ 121 мянган зээлдэгч

Өнгөрсөн сарын байдлаар ипотекийн зээл авагсдын тоо 121 мянгад хүрсэн бөгөөд нийт зээлийн үлдэгдэл нь ₮9.1 их наяд байгаа. Нийт үндсэн зээлдэгчдийн дийлэнх нь буюу 42% нь 35-45 насныхан аж. Түүнчлэн ипотекийн зээл авагсад дунд бөөний болон жижиглэн худалдааны салбарт ажил эрхлэгчид зонхилж байгаа юм. 

  • 📌 Үр дүн: Одоогийн нөхцөл байдлаас том зургаар нь орон сууцны хөнгөлөлттэй хүүтэй хөтөлбөрийн үр нөлөөг харвал сүүлийн 10 жилд орон сууцанд амьдардаг өрхийн хэмжээ 40.2%-иас 51.2% болж нэмэгдсэн. Үүнээс гадна тус хөтөлбөрөөс шалтгаалж барилгын салбар 2.5 дахин тэлжээ. 

‼️ 3 үг: Дутмаг, Өсөлт, Сөрөг

Харж байгаачлан ипотекийн зээлийн хөтөлбөр үр дүн гаргасан уу гэвэл мэдээж гаргасан. Гэхдээ хэд хэдэн асуудал бий. Юуны түрүүнд хөнгөлөлттэй хүүтэй санхүүжилтийн эх үүсвэр дутмаг байгаагаас үүдэн 2023 оны байдлаар ипотекийн зээлийн хүртээмж 40% буурсан. Үүнээс үүдэн Монголын хатуу, хүтүүг үл ажран дунджаар 5-аас дээш жил урьдчилгаа төлбөрөө цуглуулдаг иргэд маань хөнгөлөлттэй хүүтэй зээлээр орон сууц авах гэж 1-2 жил хүлээж буй. 

  • ☁️ Тэнгэрт хөвөх үнийн өсөлт: Улаанбаатар худалдаалагдаж байгаа шинэ орон сууцны 1 мкв-н дундаж үнэ 2022 оны 10-р сараас энэ оны мөн үе хүртэл 38.5% өсөж ₮4.6 сая болоод байна. Иймээс орон сууцны үнэ иргэдийн орлоготой харьцуулахад 2-2.5 дахин үнэтэй болчхож байгаа юм.
  • 🤦‍♀️ Төрийн оролцоо = Сөрөг: Төрөөс орон сууцны хүртээмжийг сайжруулах зорилгоор уг зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулсан нь нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох гэгч нь болжээ. Тодруулбал, ипотекийн зээлийн хүүг 8%-иас 6% болгож бууруулсан нь орон сууцны эрэлтийг нэмэгдүүлж, үнийг өсгөн иргэдэд ирэх төлбөрийн ачааллыг бууруулах биш харин ч 16% өсгөсөн байна.

Эцэст нь… 2025 онд ипотекийн зээлийн эх үүсвэрийг ₮1.2 их наядад хүргэнэ. Дан эх үүсвэрийг нэмэгдүүлэх бодлого нь хүртээмжтэй нөхцөлийг бүрдүүлж байгаа мэт боловч эрэлт, үнийг тэнгэрт хадааж хөнгөлөлттэй хүүтэй ч илүү үнэтэй орон сууцыг бий болгож байна. 

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.