“Grand Bull Awards” шагнал гардуулах ёслолын арга хэмжээ нь анх 2013 онд тухайн үеийн Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны гишүүн байгууллагуудын санаачилгаар зохион байгуулагдсан бөгөөд өдгөө 5 жил тутамд зохион байгуулж, төрийн болон хувийн хэвшлийн компаниуд, зах зээлийн мэргэжлийн оролцогчдыг нэг дор цуглуулж шилдгүүдээ шалгаруулдаг уламжлал болсон арга хэмжээ юм.
2019 оноос 2023 он хүртэл цар тахалтай хүндхэн жилүүдэд өсөлттэй ажилласан цөөхөн салбарын нэг нь хөрөнгийн зах зээл юм. Сүүлийн 5 жилд Төрийн бодлого, зохицуулалтын хувьд маш чухал шийдвэр, шинэчлэлүүд хийгдэж үр дүнд нь зах зээлийн үнэлгээ 5 дахин, тус салбарын ажилтнуудын тоо 2-3 дахин нэмэгдэж, шинэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ зах зээлд амжилттай нэвтрүүлсэн юм.
Энэ арга хэмжээнд хөрөнгийн зах зээл дээр мэргэжлийн үйлчилгээ явуулдаг байгууллагууд болон үнэт цаас гаргагчид 13 номинацид өрсөлдөж байгаа нь ихээхэн хүлээлт үүсгээд байна. Эдгээр номинациудаас гадна онцлох үйл явдал, олон нийтэд зориулсан арга хэмжээг шалгаруулахаар болсон байна. Тус арга хэмжээний бас нэг онцлог нь номинацийн эздийг шалгаруулах үнэлгээний багийн гишүүд нь эдийн засгийн сэтгүүлч, тоймчид юм.
“Grand Bull Awards 2023”-д зориулан Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос онцолж буй банкны реформыг амжилттай хэрэгжүүлэгч шилдэг банкнууд
“Grand Bull Awards 2023”-д зориулан Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос онцолж буй шилдэг үнэт цаасны компаниуд
“Grand Bull Awards 2023”-д зориулан Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос онцолж буй шилдэг үнэт цаас гаргагчид
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.