Монгол тогтвортой хөгжлийн зорилтуудын индексэд 63.5 оноо авч 106-д эрэмбэлэгдэж байжээ
Сүүлийн жилүүдэд хаа сайгүй л тогтвортой хөгжлийн зорилт (ТХЗ)-ыг чухалчилж ярих болов. Ер нь ТХЗ хэр хэрэгжиж байна?
Бид хаана явна?
Монгол 2021 онд ТХЗ-ын индексэд 63.5 оноо авч 163 орноос 106-д эрэмбэлэгдэж байв. Тус 17 зорилтуудаас ахицтай хэрэгжиж буй нь чанартай боловсролыг дэмжих болон ядуурлыг устгах зорилтууд л байв. Харин ээлтэй хот болон иргэдийн оролцоо, уур амьсгалын өөрчлөлтийг багасгах зорилтууд хамгийн муу хэрэгжиж байна.
Хэрэгжилт
Уур амьсгалын өөрчлөлтийг багасгах зорилтын хүрээнд ЗГ-аас Тэрбум мод төслийг хэрэгжүүлж байгаа. Цаашлаад хувийн хэвшлийнхэн ч байгаль орчинд үзүүлэх нөлөөллөө бууруулах, тогтвортой хөгжилд хөрөнгө оруулах замаар ТХЗ-ыг үйл ажиллагаандаа шингээн хэрэгжүүлж буй. Тухайлбал,
- Жишээ: ТОП-5 банкны эрчим хүчинд хэмнэлттэй, ногоон төсөлд зориулсан санхүүжилт нэмэгдэх болов. Түүнчлэн усны дахин ашиглалт уул уурхайн салбарт төдийгүй бусад салбарт ч чухалчлах болсны нэг жишээ бол MSC Coca-Cola.
Тэд өөр юу хийж байна?
Сүүлийн үед Coca-Cola, Sprite, Bonaqua шинэ савлагаатай болж байгаа нь бүгд хуванцар савны дахин боловсруулалттай холбоотой. Сонирхуулахад, тэд ундаа болон усны 19 гр-ын савлагаагаа 17.5 гр болгосноор өнгөрсөн онд 31 тн 330 мл, 500 мл сав хэмнэсэн аж. Том зургаар нь харвал, MCS Coca-Cola ТХЗ-оос ус, уур амьсгал, савлагаа гэсэн 3 ажилд төвлөрч байгаа. Тэгвэл үлдсэн 2 ажлын явцыг шинжье.
- Ус: MCS Coca-Cola өнгөрсөн 10 жилд усны хэрэглээгээ 29% бууруулж 1 л бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд 2 л ус зарцуулж байна. Түүнчлэн 2 жилийн дараа тус дүнг 1.7 л болгох гэнэ.
- Хүлэмжийн хий: Тэд хүнсний салбар дахь анхны хийн зуухыг нэвтрүүлж түүхий нүүсний хэрэглээг халаад буй. Түүнчлэн хүлэмжийн хийг бууруулахын тулд түгээлтийн машин, хөргөгчдөө буюу хүлэмжийн хий ялгаруулж буй техник технологидоо анхаарч түүнийгээ хэрхэн бууруулж буйгаа тооцдог аж.
Түүнчлэн… MCS Coca-Cola-н хуванцар савны дахин боловсруулалтын талаар сонирхож байвал ЭНД-ээс унших боломжтой шүү.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.