
Монголын зах зээлд 16 жил дэлхийн топ брэндийн бүтээгдэхүүнүүдийг нийлүүлж буй Zebra International Distribution компани анхны биет дэлгүүр болох “Select.” концепт дэлгүүрээ нээлээ.
“Select.” концепт дэлгүүр: Шилмэл тансаглал
Нэрээсээ эхлээд л дэлхийд танигдсан брэндүүдийг нэг дор төвлөрүүлэх нь “Select.”-н гол концепт төдийгүй гарал үүсэл, чанар, хадгалалтын горимыг яг таг мөрдсөн бүтээгдэхүүнээр үйлчлэх явдал. Ялангуяа хөлдөөсөн хүнс, бэйкери бүтээгдэхүүний хувьд хадгалалтын горим маш чухал байдаг. Тухайлбал, Pfalzgraf-н торт, бэйкери бүтээгдэхүүнийг хаа байсан Германаас нарийн температурт хадгалж авчирдаг бөгөөд жимс нь хүртэл шинээрээ ирдэг гэж байгаа.
Цаашлаад, тус дэлгүүрт мөн кофе шоп байршиж байгаа тул дэлгүүр хэсэнгээ тухлаад авах боломжтой. Гэснээс тэд цаашид, дэлгүүртээ бүтээгдэхүүнээ танилцуулах workshop, нэтворкинг арга хэмжээ гэхчлэн олон төрлийн сонирхолтой үйл ажиллагаа зохиохоор төлөвлөж байгаа гэсэн шүү.
Франц дарснаас Швейцар йогурт хүртэл
Эхний ээлжид "Select."-д дарс, шар айраг, виски зэрэг ундаанаас гадна хөлдөөсөн хүнс, бэйкери, амттан, Грек йогурт хүртэлх олон нэр төрлийн бүтээгдэхүүнүүд худалдаалж эхэлжээ. Тэдгээрийн дунд Францын Gérard Bertrand дарс, Kronenbourg 1664 шар айраг, Шотландын Cutty Sark виски, Оросын Miratorg, Швейцарын Emmi, Германы Pfalzgraf, Шведийн Almondy зэрэг брэндүүд бий.
Мөн Zebra International Distribution ХХК-ийн импортлон оруулж ирдэг брэндүүдээс гадна MSM Betastar-ийн брэндүүдийг ч эндээс худалдан авах боломжтой. “Select.” концепт дэлгүүр нь цаашид чанартай глобал брэндүүдээр сонголтоо тасралтгүй өргөжүүлсээр байх аж.
Гэр бүлийн гишүүн бүрд зориулав
Тун удахгүй "Select."-с бэлэн бүтээгдэхүүний багц захиалж, гэртээ хүргүүлэх боломжтой болно. Түүнчлэн шинэ жил, Цагаан сар, төрсөн өдөр зэрэг тэмдэглэлт өдрүүд болон харилцагч байгууллагадаа өгөх бэлэгт зориулсан сонирхолтой, шинэлэг багцуудыг гаргахаар бэлтгэж байна.
🔗 Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД-ээс аваарай.
⏰ Цагийн хуваарь: 09:00-22:00
📌 Хаяг: Хан Уул дүүрэг 17-р хороо Ривер Плаза цогцолбор, Г514 байр B1 давхар “Select.”
Эх сурвалж: Zebra International Distribution
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.