Энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуулиар бид 76 бус 126 гишүүнийг сонгуулийн холимог тогтолцоогоор сонгоно. Тэгэхээр хэрхэн сонгоно гэсэн үг билээ?
Мажоритар + Хувь тэнцүүлэх = Холимог
Энэ удаагийн сонгуульд орон нутагт бүсчилсэн 7, Улаанбаатарт 6 буюу нийт 13 тойрогтой байхаар тогтсон билээ. Тойргуудыг задлан харвал,
Холимог тогтолцоо
Дээрх 13 бүсчилсэн тойргоос мажоритар буюу олонхын саналаар 78 гишүүнийг сонгох аж. Жишээлбэл, та Архангай аймгийн иргэн байлаа гэхэд хангайн бүсийн 1-р тойргийн мандатын тоогоор буюу нийт 9 нэр дэвшигчийг сонгох юм. 2-рт та сонгуульд оролцож буй 23 нам, 2 эвслээс зөвхөн 1-ийг нь сонгоно. Ингэснээр үлдсэн 48 суудлыг иргэдээс олон санал авсан тэдгээр намууд намын жагсаалтаар сонгож УИХ-д оруулна гэсэн үг.
Нээлттэй байх нь давуу талтай
Хувь тэнцүүлсэн тогтолцоог дотор нь хаалттай болон нээлттэй жагсаалт гэж хуваадаг. Дээр дурдсанчлан бид намд санал өгөхөөс гадна нэр дэвшигчдэд санал өгөхөөр байгаа. Тэгэхээр энэ нь нээлттэй жагсаалт болох бөгөөд хамгийн их санал авсан нэр дэвшигч нь тухайн намаас парламентын гишүүн болно. Энэ нь хаалттайгаасаа илүү эрүүл байх талтай ажээ.
Анхаар! Тэгэхээр сонгуулийн саналын хуудас 2 хэсгээс бүрдэх юм. Харин нэр дэвшигчдийн жагсаалттай хэсгээс мандатын тооноос илүү буюу дутуу сонголт хийвэл саналын хуудас тань хүчингүй болох нь байна шүү.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.