Lead With булангийн ээлжит дугаарт “Монголын Хөрөнгийн Бирж” (МХБ) ХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай оролцож, өөрийн манлайллын туршлага, удирдах арга барилаас хуваалцлаа.
Төрийн өмчит компаниудын хувьчлалын салхийг хагалж хувьцаагаа олон нийтэд санал болгох, системийн нөлөө бүхий банкнуудын хувьцааг арилжаалах бааз суурь, орон зайг бүрдүүлэх, Монголд анх удаа уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг эхлүүлэх гээд 2023 он МХБ-ийн хувьд томоохон ажлууд, өөрчлөлт шинэчлэлээр дүүрэн жил болж байна. ЗГ, хувийн хэвшил, хөрөнгийн зах зээл, уул уурхай гээд олон салбарт туршлага хуримтлуулсан Х.Алтай дээрх ажлуудад гол хувь нэмэр оруулсан эрхмүүдийн нэг юм.
Боловсрол:
Карьер:
Таны манлайлах арга барил, философи юу вэ?
Манлайлагч хүнд байх ёстой 1 чанар?
Эн тэргүүнд зорилгоо зөв тодорхойлж, хэрхэн яаж гүйцэтгэж, тухайн зорилгодоо хүрэхийг мэддэг байх ёстой. Ямарваа ажлыг хүн л хийх учраас тэднийхээ саналыг сонсож, баг, ажилтнуудынхаа үүргийг зөв хуваарилах нь хамгийн чухал. Жишээ нь өөрийнхөө шууд удирдлагад байгаа хүнд үүрэг чиглэл өгчхөөд тэдний удирдлагад ажиллаж буй хүмүүсийн ажилд оролцоод байх нь буруу. Мэдээж ажлын явцын талаар тогтмол мэдээлэл авч байх ёстой.
Таны хэзээ ч мартдаггүй манлайллын түүх?
2013 онд Үнэт цаасны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдах үед би УИХ-ын ажлын хэсэгт орж ажиллаж байлаа. Энэ хууль өөрчлөгдөх шаардлагатай гэдэг талаас нэлээн их таниулах ажил хийсэн. Зээлтэй компани хувьцаагаа гаргаж болохгүй, давхар бүртгэл хийх боломжгүй зэрэг зохицуулалтууд өмнөх хуульд байв. Олон улсын зах зээлээс хөрөнгө татсан Монголын томоохон төслүүд дотоодын зах зээлд оролцох боломж, эрх зүйн орчин байгаагүй. Хэдий удааширсан ч гэсэн тус эрх зүйн орчны шинэчлэлийг хийж чадсанаар зах зээлийн өнөөгийн идэвхжилийн суурийг тавьсан гэж боддог.
Таны карьераас бидний мэдэх ёстой 3 чухал зүйл?
Ур чадвараа нэмэгдүүлэхийн тулд хийсэн хамгийн сайн хөрөнгө оруулалт тань юу байсан бэ?
Зогсолтгүй суралцаж явсан нь өнөөдрийн намайг бий болгосон гэж боддог. Монголд үүсээд 30 гаруй жил болсон ч төдийлөн идэвхжиж чаддаггүй байсан зах зээлийг идэвхжүүлэх, таваарын арилжааг бий болгох гээд шинэ зүйл болгонд оролцож, ингэх явцдаа тогтмол суралцсаар ирсэн нь хамгийн сайн хөрөнгө оруулалт болжээ гэж үздэг.
Хэрхэн үргэлжлүүлэн суралцаж, өсөн дэвжиж байна вэ?
Би өөрийгөө их сониуч хүн гэж дүгнэдэг. Энэ нь миний хийж буй ажилтай шууд холбоотой гэж бодож байна. Өсөн дэвжиж, шинийг бүтээх маш өндөр потенциалтай салбар. Зах зээлд шинэ зүйл гаргалаа гэхэд түүнд бүрэн нэвтэрч, гүнзгий ойлгох нь чухал. Үүний тулд зөвхөн онол үзэж, ном унших хангалтгүй. Практик хэрэгтэй. Хүн хүнтэй л харилцаж ажиллана шүү дээ. Иймд хамт ажиллагсад, салбарын хүмүүсийнхээ байр суурийг сонсож, ажлын арга барилыг нь судалж, тухайн ажлыг хэрхэн хийдэг, хийхийн тулд юу мэдэх ёстойг байнга эрэлхийлдэг.
Сүүлийн үед гаднын хөрөнгө оруулагчидтай их уулзаж байна. Хөрөнгийн зах зээлийг идэвхжүүлэх гол хүчин зүйл нь мэдээж гадаадын хөрөнгө оруулагчдыг татах. Энэ тал дээр Монголд тулгарч буй асуудлууд, техникийн талын хүндрэлүүдийг мэдэж, тэднийг залруулахыг эрмэлзэж байна. Гадаадын ямар ч хөрөнгө оруулагч уулзах хүсэлт тавихад үгүй гэж хэлдэггүй. Тиймээс боломжийг ашиглаад цаашдын хөгжилд тэмүүлэх л хэрэгтэй.
Та хэдэн хүнтэй баг удирддаг вэ?
Одоогоор 60 гаруй хүн байна.
Таныг өнөөдрийн амжилтад хүрэхэд хамгийн их нөлөөлсөн хүн эсвэл үйл явдал?
Гэр бүл, хүүхдүүд маань. “Аав нь ийм ажил хийж байсан, үүний үр дүнд ийм зүйл өөрчлөгдсөн” гэж ярих юмтай байна гэдэг надад хамгийн том урам зориг өгдөг. Ялангуяа удирдах ажил хийж байгаа хүний хувьд үнэ цэн (legacy) өвлүүлэн үлдээх нь маш чухал гэж боддог.
Таны ажлын ноу хау?
Байгууллагынхаа нийт удирдах бүрэлдэхүүнээрээ долоо хоногт наанадаж 1-2 удаа уулздаг. Гэхдээ энэ нь зөвхөн хуралдах бус тодорхой ажлуудын явцтай танилцах, цаашдын алхмыг тодорхойлох арга барилаар явагддаг. Ажилтнуудаа сэдэлжүүлэх хүчин зүйлсийг тодорхойлж, тухайн ажлын хүрэх үр дүн, ач холбогдлыг зөв таниулах хамгийн чухал.
Карьераа амжилттай удирдахад анхаарах зүйл?
Бид өнөөдөр мэдээллийн хязгааргүй орчинд амьдарч байна. Энэ давуу талыг өөрийнхөө зорилгыг тодорхой болгоход ашиглах хэрэгтэй.
Хэл сурах нь хамгийн чухал. Гэхдээ өнөө цагт зөвхөн англи хэлтэй байх нь давуу тал биш болсон учраас ядаж өөр нэг хэл мэддэг байх ёстой. Наад захын жишээ нь манай хамгийн том худалдааны түнш, дэлхийд 2т орох эдийн засагтай орны хэл байж болно шүү дээ.
Та хаанаас мэдээлэл авдаг вэ?
Би ном их уншдаг байлаа. Одоо бол цаг үеэ дагаад YouTube-ээс сонирхсон сэдвээрээ мэдээлэл авах дуртай болсон. Мөн Twitter дээр дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг дагаж мэдээллээ авдаг.
Санал болгох ном?
Ширээний ном маань америкийн энтрепренер Кит Ферраццигийн Never Eat Alone. Хүний ертөнцөд амьдарч буй бидэнд хүнтэй хэрхэн харилцаа тогтоох, хэрэгтэй хүнтэйгээ яаж уулзах, өөрийнхөө асуудлыг хэрхэн ойлгуулах гээд хүрээллээ тэлэх талаар маш их зүйлийг сургадаг ном. Жишээ нь бусдад хүлээн зөвшөөрөгдөх нь хүний гол хэрэгцээ гэх зэрэг санааг өгүүлдэг.
Санал болгох подкаст?
Сонсдоггүй.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.