Өнгөрсөн 2-р сараас Монгол Улсын засаглалыг ухаалаг болгох “Ухаалаг засаг” II хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн билээ.
“Ухаалаг засаг” I ➡ II
Тус хөтөлбөрийг Дэлхийн банкнаас $40 саяын зээл авч хэрэгжүүлж буй. Өмнөх төслийг $20 саяар хэрэгжүүлж, өгөөжтэй байсан эсэхийг нь E-Mongolia-н сайжруулалт, төрийн үйлчилгээг тус апп дээр төвлөрүүлснээс харж болно. Харин төслийн II үеийн хэмжигдэж болохуйц зорилго нь 13 мянган ажлын байрыг цахим орчинд бий болгож, 50%-ийг нь эмэгтэйчүүдийн ажлын байраар бүрдүүлэх явдал.
💵 Юунд зарцуулах юм?
Цаашлаад, “Ухаалаг засаг” II-ийн гол 4 ажил болон зарцуулалтыг харахад,
Зээлийн нөхцөлийн хувьд жилийн тогтмол 2%-ийн хүүтэй, эхний 5 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж, 30 жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй байх юм.
Эцэст нь… Өнгөрсөн хугацаанд төрийн цахимжилт мэдэгдэхүйц сайжирч дэлхийн 193 орноос 46-д, Азид 13-т эрэмбэлэгдэх болсон нь мэдэгдэхүйц ахиц байсан. Харин нөгөө талд иргэд хэрэгжилт, худалдан авалт, тендерт нь маш өндөр хяналт тавих нь чухал. Тендер гэж ярьсных хөтөлбөрийн хүрээнд зарлагдсан тендерүүд Smart Governemt дээр зарлагдаж байгаа бол сонгон шалгаруулалтын үр дүнгийн мэдээллийг “Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем”-ээс авах боломжтой юм байна.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.