ChatGPT хэрэглээнд нэвтрээд 2 сарын дотор л 100 сая хэрэглэгчтэй болж, шинжээчид тэднийг 2 жилийн дотор Google (GOOG)-г гүйцнэ гэх хүлээлт тавив. Гэтэл өнгөрсөн Даваа гарагт Google Bard нэртэй AI-г танилцууллаа. Юу болоод байна? 🔥
Технологийн шинэ дайн
Саяхныг хүртэл технологийн өрсөлдөөний хамгийн халуухан сэдэв хагас дамжуулагч байсан сан. Гэтэл томчуудын тоглоом хагас дамжуулагчаас AI руу шилжив. Хязгаар, нөөцөд баригдахгүй AI-г улс орнуудын ЗГ-ууд хүртэл сонирхох боллоо. Тэгвэл хараахан олон нийтэд нээлттэй болоогүй байгаа Bard юу хийж чадах вэ?
AI-н өрсөлдөөн
Bard-н мэдэгдлийн араас Microsoft (MSFT) ч өөрсдийн ChatGPT-р сайжруулсан Bing болон Edge-г хэрэглээнд нэвтрүүлэх талаар мэдээллээд амжив. Тэд Chrome vs Edge-н өрсөлдөөнийг хүч тэнцүүлэхээр өнгөрсөн сард OpenAI-т $10 тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн. Цаашлаад AI-н өрсөлдөөний гадна үлдэхийг хүсээгүй Baidu (BIDU)-н Ernie Bot-н туршилт дуусаж ирэх 3-р сараас хэрэглэгчдийн хүртээл болохоор болов. Энэ сургаар хувьцааных үнэ нь 18% өсөж $160-т хүрээд байна.
Эцэст нь… Технологийн акулууд ээлж дараалан AI-р зэвсэглэсэн чатботуудыг танилцуулсаар. Харин бид трэндээс хоцрохгүй байх тал дээр анхаарахгүй бол ч...
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.