• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 1 сарын 17, 2024
Тайлан

Ариг банкны цэвэр ашиг 2023 онд 2.3 дахин өсөж ₮17.6 тэрбумд хүрсэн байна

yld
Г.Аминаа
1 сарын 17, 2024
1 сарын 17, 2024

Ариг банкны цэвэр ашиг 2023 онд 2.3 дахин өсөж ₮17.6 тэрбумд хүрсэн байна. Өнгөрсөн онд тэд хэрхэн ажилласныг харах уу?

Улам сайжирсаар

Ариг банкны нийт хөрөнгө 2023 онд 71.2% өсөж ₮445.9 тэрбумд хүрэв. Улмаар тус онд олсон хүүгийн орлого 2.2 дахин нэмэгдэж ₮35.6 тэрбумд хүрсэн нь ашиг 2.3 дахин өсөж ₮17.6 тэрбумд хүрэхэд нөлөөлжээ. Цааш харвал,

  • Зээлийн чанар сайжирсан: Тэдний олгосон цэвэр зээлийн хэмжээ 2.1 дахин өсөж ₮195.5 тэрбумд хүрсэн. Гэхдээ зээл гаргалт ингэж их өссөн ч чанаргүй зээлийн харьцаа 10.4 нэгж хувиар бууруулж 6.2%-д хүргэж чаджээ. Ийнхүү чанаргүй зээл үлэмж хэмжээгээр буурсан учир зээлийн эрсдэлийн сангаа 90% бууруулж ₮1.7 тэрбумд хүргэсэн байна. Нэг үгээр хэлбэл, Ариг банк зээлийн удирдлагаа сайжруулж, эрсдэлээ бууруулж чадсан юм.
  • Эх үүсвэрээ ч нэмэгдүүлэв: “Аригтай хадгалъя” хадгаламжийн аяны хүрээнд ₮162 саяын урамшууллыг олгосноор тэдний хадгаламжийн хэмжээ 3.1 дахин өсөж ₮154.5 тэрбум, харилцахын хэмжээ 70.5% өсөж, ₮20 тэрбумд хүрсэн юм.

Бизнесийг нь яривал

Санхүүгийн тоонууд ийнхүү танилцуулагдсан бол одоо тэдний 2023 онд үйл ажиллагаагаа өргөжүүлэх хүрээнд хийж, хэрэгжүүлсэн зарим ажлыг харъя.

  • Тэлэлт: Тус онд Ариг банк Улаанбаатарт 7, Орхон аймагт 1 салбар нээсэн байна. Мэдээж ингэснээр санхүүгийн үйлчилгээг харилцагч нартаа ойртуулсан юм.
  • Гадаад банктай ч хамтарна: Ариг банк өнгөрсөн онд мөн Германы Bayerische Landesbank-д евро, Хятадын Өвөрмонголын банк, Zhejiang Chouzhou Commercial Bank-д доллар болон юанийн корреспондент данс тус тус нээснээр харилцагчдын гадаад гүйлгээг шуурхай гүйцэтгэх боломжтой болов.

Эцэст нь, банкны салбарын тэсрэлтийг Ариг банк алдахгүй харин ч магнайд нь явж байна даа.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.