Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Узбекистан дахь 4 хоногийн айлчлал өндөрлөж буй. Энэ нь түүний 2024 он гарснаас хойших анхны гадаад айлчлал. Тэгвэл түүний айлчлалын цаад зорилго нь юу байв?
32 жилийн түншлэл
Монгол болон Узбекистан дипломат харилцаа тогтоогоод 32 жилийг ардаа үдээд буй. 2 орны худалдааг сүүлийн 10 жилээр харвал 2014 онд худалдааны эргэлт $5.9 саяд хүрч байсан ч Монголын худалдааны алдагдал 93%-тай гарч байжээ. Тус улстай хийж буй худалдаандаа Монгол алдагдал хүлээсээр өнгөрсөн 10 жилд тус улсаас $32.8 саяын бараа бүтээгдэхүүн импортолсон хэдий ч дорвитой экспорт нь $10 саяд арай ядан хүрч буй.
Бизнесийн түнш
Сүүлийн үед Монголын технологийн компаниуд Төв Азийн зах зээлийг ихээхэн сонирхож эхнээсээ тус зах зээл рүү гарч буй. Тухайлбал, Fibo Cloud Казакстан руу технологио экспортолсон, Инвескор ББСБ ХК (INV) Киргизстанд хэдийнээ 4 салбараа нээн Казахстан, Узбекистанд салбараа нээхээр ажиллаж байгаа зэрэг жишээнүүдийг дурдаж болохоор.
Ямартай ч айлчлалаар 2 орны ЗГ болон байгууллага хооронд 10 гаруй гэрээ, хэлэлцээр байгуулсны сацуу тус улсад Монголын ЭСЯ-ыг албан ёсоор нээсэн, шууд нислэгтэй болсон зэрэг нэлээн олз омогтой айлчлал болов. Гэхдээ удахгүй ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт Төв Азид буюу Казакстанд болно. Аливаа улсын төрийн тэргүүн ОУ-ын шинж чанартай уулзалтад оролцохын өмнө ойролцоох улс орнуудаар айлчлах нь түгээмэл байдаг хэдий ч Монголын ШХАБ дахь байр суурь хэрхэх талаар цуураад эхэллээ. Юу л болдог бол доо.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.