
Таны эрүүл мэндэд тулгарч буй эсвэл хамгийн ихээр санаа зовж буй асуудал вэ? Дийлэнх хүмүүсийн хувьд сэтгэцийн эрүүл мэндийн асуудал №1 байгаа буюу хорт хавдраас ч илүү тулгамдсан асуудал болжээ.
🧠 Сэтгэл зүйн эрүүл мэнд
Уг судалгаанд оролцогчдын 45% сэтгэцийн эрүүл мэндийг улс оронд нь тулгарч буй хамгийн том эрүүл мэндийн асуудал хэмээн хариулсан. Харамсалтай нь уг үзүүлэлт 2018 онд 27% байсан буюу өнгөрсөн 7 жилийн дотор 18 нэгж хувиар өсөж, 3 жил дараалан хамгийн тулгамдсан эрүүл мэндийн асуудал болоод буй нь энэ. Цахим орчинд “Улсаараа сэтгэцээ үзүүлэхгүй бол болохоо байж дээ” гэдэг үгтэй таарч л байсан байх. Тэгэхээр дан ганц манай улсад гэхээсээ илүү дэлхий нийтээрээ л сэтгэцийн эрүүл мэндийн асуудал тулж ажиллах тулгамдсан асуудал болж байна даа.
Гэхдээ 30 орныг дунджлаад дүгнэхэд л сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг №1-т байгаа болохоос Франц, Бельги, Итали, Энэтхэг, Япон тэргүүтэй 9 оронд хавдар хамгийн том асуудал хэвээр байгаа шүү.
👉 Залуус сэтгэл зүй, хөгшчүүд хавдар ярьж байна
Насны бүлгээс хамааран тэдний санаа зовж буй эрүүл мэндийн асуудал ч 2 талд гарчихсан буюу 16-29 насныхан сэтгэцийн эрүүл мэндийг улс оронд нь тулгамдаж буй эрүүл мэндийн хамгийн том асуудал гэж харж байхад 70-74 насныхны 49% нь хорт хавдрыг хамгийн том асуудал гэж харж байна.
Эцэст нь… Эдийн засгийн хямрал, үнийн өсөлт тэргүүтэй санхүүгийн дарамт нэмэгдэхийн хэрээр аль ч улс оронд иргэд нь стресс, сэтгэл зүйн хямралд өртөх нь маш түгээмэл болж байна. Нэн ялангуяа амьдралд дөнгөж хөл тавьж буй, учраа олох гээд бүдчиж байгаа гэх утгаараа залууст илүү хүнд тусаж байгааг уг судалгаа харуулах шиг.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.