МХБ-д бүртгэлтэй 37 ХК энэ оны I улиралд өнгөрсөн оны ашгаасаа ногдол ашиг тараахаа мэдэгдсэн. Одоогоор тэдний 56.8% нь буюу 21 компани ногдол ашиг тараагаад байгаа бөгөөд тус компаниуд ногдол ашгийн мэдэгдэл гаргаснаас хойш ашгаа хуваарилах хүртлээ дунджаар 108.2 хоног зарцуулжээ.
Чухал гэж үү?
Эдгээр ХК-иуд хувьцаа эзэмшигчдэдээ нийт ₮11.6 тэрбумыг ногдол ашиг тараасан байна. Энэ хэмжээний хөрөнгийг компаниуд I улирлын сүүлээр 4.9%-ийн хүүтэй 3 сарын хугацаатай хадгаламжид хийсэн бол нийт ₮567 саяын хүүгийн орлого олох боломжтой байжээ. Гэхдээ тэд мэдээж хадгалаагүй л болов уу. Гэхдээ мөнгийг зүгээр хэвтүүлэх хэрэггүй, өөртөө ажиллуул гэж манай санхүүгийнхэн хэлдэг байх аа.
Ямар компаниуд хамгийн хурдан олгосон вэ?
Дахин хэлэхэд эдгээр компаниуд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ)-өөр дамжуулан ногдол ашгаа тараасан гэдгийг анхаарах хэрэгтэй. Магадгүй зарим бүртгэгдээгүй байгаа компаниуд шууд хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараасан байхыг үгүйсгэхгүй. Харин ҮЦТХТ бүртгэгдсэн байдлаас харахад,
Эцэст нь
Сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй манай ХЗЗ энэ эрчээрээ хөгжсөөр цахиурын хөндийн компаниудын адил улирал тутамдаа ногдол ашиг тарааж, тэдэнтэй адил хувьцаа эзэмшигчдийн бүртгэлээс хойш 1 сарын дотор тараадаг болох нь цаг хугацааны асуудал болов уу.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.