Органик ч бай үгүй ч бай Монгол Улсын иргэд сүүлийн хэд хоногт өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэн хангалтгүй ажиллаж байгаа төр засгаасаа хариуцлага нэхэн, бухимдлаа илэрхийлсээр байна. Ер нь бид яг хаана алдаад байгаа юм бол?
Асуудал
Органик ч бай үгүй ч бай Монгол Улсын иргэд сүүлийн хэд хоногт өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэн хангалтгүй ажиллаж байгаа төр засгаасаа хариуцлага нэхэн, бухимдлаа илэрхийлсээр байна. Ер нь бид яг хаана алдаад байгаа юм бол?
Системийн гажуудал
Үүсээд байгаа асуудлууд одоогийн ЗГ-ыг буулгаад шинэ кабинеттай (ЗГ-ын шинэ бүрэлдэхүүн), шинэ ЕС гарч ирээд л алга болчихгүй. Яг үнэндээ эндээс л асуудлын гол зангилаа тайлагдана. Сүүлийн 30 жилд Монголд бүрэн эрхийн хугацаагаа дуустал ажилласан хоёрхон л ЗГ, харин хамгийн богино настай ЗГ ердөө 8 сар ажиллаж байжээ
Тогтворгүй
Дэлхий дээрх хамгийн тогтвортой ЗГ-тай улсуудын нэгд Герман зүй ёсоор багтдаг. Германд 1991 оноос 3 канцлер (ЗГ-ын тэргүүн) 8 ЗГ-ыг толгойлсон бөгөөд ЗГ-ын дундаж насжилт нь 9 жил байна. Харин манайд адил хугацаанд 14 ЕС, 2 түр орлон гүйцэтгэгч солигджээ. Тэгвэл 2008 оноос хойш яамдуудын сайд нар хэр их солигдов?
Монгол Улсын урт хугацааны бодлого
Хэрэгжүүлэгч нь тогтворгүй болохоор бодлого нь ч тогтвортой байх үндэсгүй. Уг нь Монголд 1990 оноос хойш 480 дунд болон урт хугацааны бодлого, стратеги, үзэл баримтлал, мастер төлөвлөгөө зэрэг гоё нэртэй хөгжлийн баримт бичгүүд батлагдан мөрдөгдөж ирсэн. Харамсалтай нь ихэнх нь ЭЗ болон үйлдвэрлэлийн нөөц, орчин нөхцөлөө тооцоолоогүй, тооцсон дажгүй санаачилга нь өөр нэг дарга солигдож ирээд л тоосонд дарагдаж үлдсэн дээ.
Эцэст нь… Иргэдийн улс төрчдөд итгэх итгэл алдарсан нь үнэн гэхдээ одоогийн нөхцөлд хэчнээн боловсролтой, чадвартай нэгэн гарч ирсэн ч богино хугацаанд өөрчлөлт гарахгүй нь тодорхой. Тиймээс урт хугацаанд тогтвортой бодлого явуулах бодлого боловсруулагчидтай болохын тулд тогтолцоондоо анхаарцгаая.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.