
Өнгөрсөн Баасан гарагт Кристофер Ноланы “The Odyssey” нээлтээ хийж, амралтын өдрүүдээр $264 тэрбумын орлого олсон буюу нээлтээ хийсэн даруйдаа зардлаа нөхөөд зогсохгүй энэ оны амжилттай кино төслүүдийн нэг болох нь гарцаагүй боллоо.
🍿💫 2026 оныг өнгөлөгчид
Одоогийн байдлаар 2026 оны хамгийн өндөр ашиг, орлоготой кино гэх тодотголд “The Super Mario Galaxy Movie” болон Попын хааны намтар бүхий “Micheal” $1 тэрбумын босгыг давж, алд дэлмийн зөрүүтэй өрсөлдөж буй. Харин 3-р байранд өнгөрсөн сард нээлтээ хийсэн “Toy Story 5” $958 тэрбумын орлоготойгоор жагсжээ. Уг бүтээлийн орлого нээлтээ хийснээс хойш ердөө 33 хоногт $1 тэрбум руу дөхсөн хурдаараа бас л түүхэнд бичигдэх төлөвтэй байгаа.
🤔 “The Odyssey” түүхэн бичигдэх үү?
Энэ оны хамгийн хүлээлт үүсгэсэн бүтээл “The Odyssey”-н хувьд 7 сарын 17-нд 73 оронд нэгэн зэрэг нээлтээ хийж, дэлхий даяар 12,800 гаруй кино театр, 26,000 дэлгэцээр нэгэн зэрэг нээлтээ хийсэн юм. Үзэгчид, шүүмжлэгчдийн зүгээс ч нэлээн сайн амтай байгаа бөгөөд одоогоор Rotten Tomato дээр гэхэд 95%-ийн үнэлгээ аваад буй. Магад Кристофер Ноланы карьерын түүхэн дэх хамгийн өндөр үнэлгээтэй бүтээл гэлцэж байна.
Юутай ч, ирэх өдрүүдэд илүү сонирхолтой статистик, магадгүй рекорд тогтоосон мэдээлэл гарах төлөвтэй. Уншигчид маань “The Odyssey” үзсэн үү? Үзсэн бол ямар санагдав? Сэтгэгдлээ хуваалцаарай.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.