• TechSprint 2026
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • MiningWeek & MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • TechSprint 2026
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by 
Санхүү

Монголчуудын ихээр аялдаг 10 орны виз мэдүүлэх дундаж хураамж ₮369.5 мянгад хүрчээ

yld
Б.Эсүхэй
6 сарын 2, 2026
6 сарын 2, 2026

Дэвэн дэлхийгээр аялах нь хүн бүрийн дуртай хобби, мөрөөдлийн нэг хэсэг билээ. Манай улсын хувьд дэлхийн 30 орчим орон руу визгүй зорчих боломжтой ч хөгжсөн орнууд руу аялах боломж визээр хязгаарлагддаг. Тэгвэл сүүлийн жилүүдэд хүмүүсийн ихээр аялж буй улс орнуудын визний хураамж хэрхэн өөрчлөгдсөнийг сонирхъё.

🔎 Хэний виз өсөв?

Монголчуудын ихээр аялдаг 10 орны визний хураамжийн өөрчлөлтийг харвал виз мэдүүлэхэд дунджаар ₮369.5 мянгыг зарцуулахаар байна. Хамгийн өндөр төлбөртэй нь ₮726.6 мянгыг тушаах Шинэ Зеланд байгаа бол хамгийн хямд нь ₮57 мянгыг төлөх Өмнөд Солонгос ажээ.

  • 📈 Дундаж өсөлт: Өнгөрсөн хугацаанд эдгээр 10 орны визний хураамж дунджаар 12.7% өссөн. Жагсаалтыг 61.6% өсөлтөөр Шинэ Зеланд тэргүүлж байгаа бол үүний араас 26.7% нэмэгдсэн Австрали, 15.6% ихэссэн Америк зэрэг улсууд жагсаад байна.
  • 👀 Нэг хэвээр: Визний хураамж нь огт өөрчлөгдөөгүй 4 улс бий. Үүнд ₮259.1 мянгын хураамжтай Канад, ₮249.7 мянгын төлбөртэй Ирланд, ₮160.9 мянгын үнэтэй Тайвань болон Өмнөд Солонгос багтжээ.

🎌 Японд хүндхэн байна

Өнгөрсөн долоо хоногт Японы парламент гадаад иргэдийн визийн төлбөрийн дээд хязгаарыг огцом өсгөх шийдвэрийг гаргасан. Тухайлбал, энэ санхүүгийн жилд багтан визийн сунгалтын дээд хязгаарыг ¥6 мянгаас ¥100 мянгад, байнгын оршин суух зөвшөөрлийг ¥10 мянгаас ¥300 мянгад хүргэхээр болжээ. Түүнчлэн хил нэвтрэхээсээ өмнө урьдчилан онлайнаар зөвшөөрөл хүсэх систем нэвтрүүлэх зэрэг заалтуудыг агуулсан цагаачлалын хяналтын тухай хуулийн төслийг дэмжсэн юм.

  • 🌏 Цаад шалтгаан: Өнгөрсөн оны байдлаар Япон дахь гадаад иргэдийн тоо 4.1 саяд хүрсэн нь түүхэн дээд түвшин байлаа. Үүнтэй холбоотойгоор ЗГ-аас цагаачлалын урсгалыг илүү хянаж, системийг чангатгах бодлого баримталж эхэлжээ.

Эцэст нь… Манай лимонуудын энэ жил аялахаар төлөвлөсөн улсуудын дунд дээрх 10 орон багтсан уу? За тэгээд аялахдаа хариуцлагатай аялагч байж, тухайн улсын дүрэм журмыг сайтар мөрдөхөө мартуузай. 👌🏻

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.