Lemonade цувралын ээлжит дугаарт "UB COMEDY" клубийн үүсгэн байгуулагч Батаа буюу комедиан Б.Батбилэг оролцлоо.
Тэрээр хэрхэн анх хэрхэн комеди салбарт орсон болоод эзэмшсэн мэргэжил, хийж байсан ажлуудын талаар сонирхуулахаас гадна Монголд комеди салбарыг хэрхэн хөгжүүлж буй болон орлого зарлагаа хэрхэн удирддаг талаар нь ярилцлаа.
Зочин маань комеди салбарт орохоосоо өмнө зөөгч, телевизийн туслах найруулагч, DJ, худалдагч гэх мэт маш олон ажлуудыг хийж байжээ.
Түүнийг комедиан болоход нь 2013 онд гэр бүлээрээ Америк явж, Лос Анжелес хотын Laugh Factory гэх комеди клубт орж үзсэн нь хамгийн их нөлөөлж Монголдоо хийж үзэхээр шийдсэн байна.
Тэрээр тоглолтын тасалбар, контент, зар сурталчилгаа, хөрөнгө оруулалтын ашиг зэрэг орлогын эх үүсвэртэй гэнэ. Мөн орлогын олон эх үүсвэртэй байхыг эрмэлздэг бөгөөд ямар нэгэн өр зээл авч байгаагүй хэмээн ярьсан юм.
🔗 Хэрэв та Lemonade цувралын энэхүү дугаарын бичлэгийг бүрэн эхээр нь үзэхийг хүсвэл энд дараарай.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.