• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 4 сарын 12, 2024
Бизнес

eSport-н хөгжил Монголд

yld
С.Ангирмаа
4 сарын 12, 2024
4 сарын 12, 2024

Зээ, eSports-н зах зээлийн хэмжээ 2022 онд $1.5 тэрбум байсан бол 2030 он гэхэд 4.7 дахин нэмэгдэж $6.8 тэрбумд хүрэхээр байна. Энэ төрлийн спорт Монголд ч нэлээд хурдацтай хөгжиж буй. 

Шинэ түүх 

Одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө PC тоглоом тоглодог хэнбугайг ч сайнаар хардаггүй байлаа. Харин өдгөө монгол залуус олон улсын чанартай eSports-н тэмцээнүүдэд амжилттай оролцож буй. 

  • Тод илрэл: Нийт $3 саяын шагналтын сантай PUBG Mobile Global Championship 2023-н шилдэг 4 байрын 3-т Монгол баг шалгарсан билээ. IHC Esports баг дэлхийн аварга болсон бол Stalwart Esports баг дэд аварга болж, 4Merical Vibes 4-р байранд тунасан юм.
  • Өндөр орлого: eSports-н тэмцээнүүд өндөр шагналтай байдаг тул шилдэг тамирчдын орлого ч өндөр байдаг. Бид Lemonade цувралынхаа эхний улиралд мэргэжлийн CS:GO тамирчин Kabal буюу Б.Бат-Энхийг оролцуулж байв. Түүний тухайн үеийн жилийн орлого ₮100 сая байсан гэхээр лут байгаа биз?

532 сая үзэгч 

Нийт eSports үзэгчдийн тоо 532 саяас даваад буй. Тэд ихэвчлэн Twitch болон YouTube Gaming зэрэг томоохон стриминг платформоор eSports-н контентыг үздэг аж. Twitch дээр л гэхэд 5.8 тэрбум цагийг live stream үзэхэд зарцуулсан байна. Тус спорт нь олон үзэгчтэй болохоос гадна маш олон арга хэмжээ, тэмцээнүүд зохиогддог болсон. 

  • ESN: Монголд ч гэсэн ESN буюу eSports Network гэх дотоодын болон гадаадын албан ёсны эрхтэй eSports тэмцээн зохион байгуулагч бий. Тэд өнгөрсөн онд Mobile Legends: Bang Bang, Counter-Strike 2, DotA 2, Valorant гэх мэт тоглоомын төрлүүдээр ESN National Championship тэмцээнийг амжилттай зохион байгуулсан.
  • Энэ жил юу хийх вэ? Харин 2024 онд нийт ₮120 саяын шагналын сантай PUBG Mobile, Counter-Strike 2, Mobile Legends: Bang Bang, DotA 2 гэсэн тоглоомын төрлүүдийн олон улсын эрхтэй шууд дамжуулалт, тэмцээн уралдаан зохион байгуулахаар ажиллаж буй.

Эцэст нь, танд дуулгахад ESN дэлхийн шилдэг eSport-н тэмцээн зохион байгуулагч BLAST-тай хамтран CS2 төрлөөр Азийн аваргын урьдчилсан шатанд өрсөлдөх Монгол багаа тодруулах гэж байгаа. Заа тэгээд сонирхогчид маань очно л биз дээ? 

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.